Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

2022 оны Пулитцерийн шагнал хүртсэн сэтгүүл зүйн онцлох 5 БҮТЭЭЛ


Сэтгүүл зүйн салбарын шилдэг бүтээлүүдэд олгодог Пулитцерийн шагналын энэ оны сунгаа болж, сэтгүүл зүйн 23 төрөлд шилдгүүдийг тодрууллаа. Дэлхий дахины тулгамдаж буй асуудлуудыг хөндсөн онцлох бүтээлүүд юу юу байв?

#1 АНУ-д болсон үймээний тухай буулгасан "The Washington Post"-ийн нийтлэл тусгай шагнал хүртлээ.

"2021 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр Вашингтонд болсон халдлагын тухай тод томруун өгүүлсэн" тул "The Washington Post" сэтгүүлийг Пулитцерийн хорооноос олон нийтийн төлөөх нэр хүндтэй шагналаар шагнажээ. Тус өдөр АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөөгүй иргэд АНУ-ын нийслэл Вашингтон хот дахь Капитолын ордон руу дайрч, үймээн самуун дэгдээсэн билээ. 

Нийтлэлийг эндээс бүрэн эхээр нь уншаарай. 

#2 Шуурхай мэдээний төрөлд "The Miami Herald" сонины мэдээ тэргүүллээ.

Шуурхай мэдээний шагналыг Флорида муж дахь "Champlain Towers South" цогцолборын нуралтын талаар бичсэн "The Miami Herald" сонины нийтлэлд "Түргэн шуурхай бөгөөд бүх талыг хамарсан" хэмээн олгожээ. 2021 оны зургаадугаар сарын 24-нд далайн эрэг орчим байрлах уг цогцолборт хэсэгчлэн нурсны улмаас 98 хүн амиа алдаж, гурван хүн эсэн мэнд гарч чаджээ. 

Нийтлэлийг эндээс бүрэн эхээр нь уншаарай. 

#3 Эрэн сурвалжилга төрлийн шилдэг бүтээлээр үйлдвэрийн аюулын талаарх нийтлэл тэргүүллээ. 

Флорида дахь цор ганц батерей дахин боловсруулах үйлдвэр доторх хорт аюулын талаар бичсэн "The Tampa Bay Times"-ийн нийтлэлд эрэн сурвалжилга төрлийн шагналыг "Аюул дутагдлыг ил тод мэдээлсэн" хэмээн олгожээ. Уг нийтлэлд үйлдвэрийн тухай дэлгэрэнгүй бичсэн бөгөөд хор уршгийг нь нээлттэйгээр дэлгэсэн нь эргэн тойрны оршин суугчдын амь насыг аварсан үйлдэл хэмээн сайшаажээ. 

Нийтлэлийг эндээс бүрэн эхээр нь уншаарай. 

#4 The New York Times-ийнхан гурван шагналын эзэн боллоо

Times сонины сэтгүүлчид жил бүр хэдэн зуун хүний амь насыг авч оддогцагдаагийн хяналтын замын зогсоолуудыг эргэн тойрны асуудлыг хөндөн бичсэн нийтлэлээрээ орон нутгийн сурвалжилга төрөлд, Ирак, Сири, Афганистан дахь Америкийн цэргийн ажиллагааны талаарх албан ёсны мэдээллийг үгүйсгэн, бодит мэдээллийг хүргэсэн нийтлэлээрээ олон улсын сурвалжилга төрөлд тус тус шагнал хүртлээ. 

Мөн тус хэвлэлийн сэтгүүлч Саламиша Тиллетэд "Өнгөт арьстнуудын тухай урлаг, поп соёлыг мэдүүштэй бөгөөд загварлаг бичсэн" хэмээн шилдэг шүүмж төрлийн шагналыг олгожээ. 

Нийтлэлийг эндээс бүрэн эхээр нь уншаарай. 

#5 Уйгарчуудын эсрэг хятадын үйл хэргийн үнэн мөнийг илчилсэн бүтээл шагнал хүртлээ. 

Шилдэг илльюстрэшн нийтлэлийн шагналыг уйгарын ард иргэдэд явуулж буй хятадын зүй бус үйл хэргийн тухай өгүүлсэн Insider-ийн нийтлэлчид хүртсэн бөгөөд бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн тун чансаатай бүтээл болоход нөлөөлжээ. 

Нийтлэлийг эндээс бүрэн эхээр нь уншаарай. 

Эх сурвалж: New York Times

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
9 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
2
10 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
3
10 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
10 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
12 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
15 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.