Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Ипотекийн зээлээс хямд тул аяллын хөлөг онгоцонд амьдрах болжээ


АНУ-ын тавиад насны хос хоёр ипотекийн зээлээр байр авахыг хүссэн ч "тэнгэрт хадсан" өндөр үнэтэй тул аяллын хөлөг онгоцонд амьдрах болжээ. 53 настай Анжелин Берк болон түүний нөхөр Ричард нар 2021 оны тавдугаар сараас хойш хоногийн 44 ам.доллараар хөлөг онгоцонд буудаллан, нэг хөлөг онгоцоос нөгөөд шилжин аялангаа амьдрах болжээ. Хоногийн 44 ам.долларын хөлсөнд байр, хоол, уух зүйлс болон бүх тээврийн зардал багтдаг гэнэ. 

Тэд хөлөг онгоцтой анхны аяллаа 1992 онд хийсэн бөгөөд өнгөрсөн онд тэтгэвэрт гарч байнгын хөлөг онгоцуудаар аялах болсон талаараа 7 News-т өгсөн ярилцлагадаа дурджээ. 

"Бид анх өөр өөр улс орнуудад нэг нэг сар амьдарч, аялахыг хүссэн бөгөөд нэг газраа өндөр үнээр зээлд хамрагдвал түүнийгээ төлж чадахгүй тул аялангаа амьдрах нь таатай санагдсан. Тэтгэвэрт гараад орон сууц болон аялалд зэрэг мөнгө төлөх чамгүй бэрхшээлтэй тул ийм шийдэл олсон" гэжээ. 

Тэдний тооцооллоор хөлөг онгоцонд нэг хоноглоход хоёр хүний 88 ам.доллар, жилийн 32,120 ам.доллар бол Вашингтон мужид дундаж орон сууц хөлслөхөд жилийн 958 ам.мянган доллар, ипотекийн зээлд хамрагдвал жилийн 50 ам.мянган доллар юм. Тиймээс илүү хямд зардлаар аялангаа амьдрахаар шийджээ. Тэд хөнгөн чемодантай хувцсаа л тээвэрлэж, бусад хэрэгтэй зүйлсээ боомтуудаас худалдан авдаг аж.

Одоогоор тэд Сингапур, Итали, Канад, Исланд, Бахамын арлуудаар аялаад байна. 

Эх сурвалж: 7 News

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
4 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
9 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
9 цагийн өмнө
Краштайгаа амжилттай чатлахад чинь туслах 6 зөвлөгөө
санал болгох
1
12 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.