Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үнэ тарифыг VI сарын 01-ны өдрөөс эхлэн нэмэгдүүлж байна хэмээн Автотээврийн Үндэсний төвөөс мэдэгдлээ. Тодруулбал, Зам тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 374 дугаар тушаалаар нэг хүний километр өртгийг 60-75 төгрөг байхаар тогтоосон байдаг. "Уг жишиг тарифыг тухайн үед литр түлш 2430 төгрөг байхад тогтоож байсан. Өнөөдрөөс мөрдөх үнэ тариф нь тухайн жишиг тарифын хүрээнд дээд хязгаарт хүргэж байгаа болно..." хэмээн уг мэдэгдэлд дурджээ. Ингээд хот хоорондын нийтийн тээврийн шинэчлэгдсэн үнэ тарифын мэдээллийг хүргэж байна.







