UBLife Logo
Newsfeed
“Гэрэг” сэтгүүлийн Нью-Йорк Таймстай хамтарсан “Turning Points” 6 дахь дугаар тун удахгүй

“Гэрэг” сэтгүүлийн Нью-Йорк Таймстай хамтарсан “Turning Points” 6 дахь дугаар тун удахгүй

“Гэрэг” сэтгүүлийн редакц дэлхийн шилдэг хэвлэл Нью-Йорк Таймстай хамтран гаргадаг оны онцлох “Turning Points” дугаараа зургаа дахь жилдээ уншигчдадаа хүргэх гэж байна. Дэлхийн 10 гаруй оронд хэвлэгдэн гардаг “Turning Points” дугаарт Нью-Йорк Таймсын шилдэг нийтлэлүүд албан ёсны эрхтэйгээр нийтлэгддэг төдийгүй “Гэрэг” сэтгүүлийн бэлтгэсэн дотоодын онцлох нийтлэл, сонирхолтой, “амттай” сурвалжилга, ярилцлагууд багтдагаараа оны босгон дээрх хамгийн уншууртай контент болдог билээ. 

Дэлхий дахинаа болж өнгөрсөн онцлох үйл явдлууд, салбар бүрийн содон соргог бүхнийг “Turning Points” тоймлохын сацуу ирэх жилийн өнгийг ч бас тодорхойлдгоороо онцлог. Энэ жилийн дугаарт уламжлал ёсоор дэлхийн сэтгэлгээний чиг хандлагыг тодорхойлогч, салбар бүрийн тэргүүлэх мэргэжилтнүүдийн туурвисан эсээ нийтлэлүүд багтсан юм. 

Тухайлбал, Эммигийн шагналт кино зохиолч Жак Торн, загварын ертөнцөд жендэрийн хил хязгаарыг эвдэн шинэ дүр төрхийг тогтоож буй Харрис Рийд, Мексикийн хөгжмийн нэрт уран бүтээлч Наталия Лафуркаде, Латин Америкийн кино урлагийн салбарын тод од Диего Луна нар урлаг, уран сайхны олон өнгийг онцгой өгүүлжээ. Мөн Их Британийн түүхч Дэн Жонес дундад зууны эрх мэдлийн тогтолцоог өнөөгийн популизмтай харьцуулан өгүүлж, түүхэн сургамжуудын тусламжтай ирээдүйн улс төрийн тогтвортой байдлын талаар шинэлэг өнцөг нэмж байгаа бол, Филиппин-Америк зохиолч Жина Апостол ардчиллын үнэ цэн, иргэний нийгмийн ач холбогдлыг өөрийн орны жишээгээр тайлбарлажээ. Үүний зэрэгцээ Нью-Йоркийн их сургуулийн нийгмийн сэтгэл судлаач Жонатан Хэйдт хүүхэд, өсвөр үеийнхний сэтгэл зүйд ухаалаг утас, хиймэл оюунд суурилсан чатботууд хэрхэн нөлөөлж буйг онцлосон байна. 

Тун удахгүй “Turning Points” сэтгүүлийн зургаа дахь дугаарын урьдчилсан захиалга эхлэх гэж байна. Улиран одож буй хуучин оноо дүгнэн эргэцүүлж, ирэх жилээ оюун бодолдоо зураглан унших сэтгүүл таны гарт хүрэхэд хэдхэн хоног үлдлээ. Шинэ жилээр өөртөө төдийгүй хайртай, дотнын хүмүүстээ хүргэх хамгийн эрхэм, оюунлаг бэлэг тань “Гэрэг” - Turning Points байх болно.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.