UBLife Logo
Newsfeed

“Apple”-ийн “IOS 16” шинэчлэлээр явуулсан зурвасаа засварлаж, устгах боломжтой болно

Г.Сүрэн
Г.Сүрэн
“Apple”-ийн “IOS 16” шинэчлэлээр явуулсан зурвасаа засварлаж, устгах боломжтой болно

“Apple” компани “IOS 16” шинэчилсэн үйлдлийн системээ танилцуулсан нь дэлхий нийтийн анхаарлыг татаад байна. Дэлхийн хөгжүүлэгчдийн арга хэмжээгээр танилцуулсан эл шинэчлэлээр “iPhone” ухаалаг гар утасны зурвас илгээх цэс шинэчлэгдэж, аль хэдийн илгээсэн зурвасаа засварлах, устгах боломжтой болжээ. 

Зурвасыг илгээгээд 15 минутын дотор устгах боломжтой бөгөөд нэгэнт устгасан бол 30 хоногийн дотор ахин сэргээхүйц хогийн саванд байрлах гэнэ. Харилцагч хүн нь онлайн эсэхийг imessages-т харуулж, хоёр тал хоёулаа онлайн үед шууд харилцах хялбар тохируулгатай болох юм. 

Уг шинэчлэлээр хэрэглэгч өөрийн хүслээр утасныхаа зураг, фонтыг өөрчилж тохируулах боломжтой гэжээ. 

Эх сурвалж: The Verge

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
3
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.