UBLife Logo
Ном

Зуны намуун үдэш, бороотой өдөр унших 11 ШҮЛЭГ

Ub.life
Ub.life
Зуны намуун үдэш, бороотой өдөр унших 11 ШҮЛЭГ

Нарны “нялуун” илчинд хөөрөн гүйх зуны дулаан өдрүүд сайхан. Гэлээ ч өнөөдөр шиг бүрхэг бороотой өдрүүд хэн хүнд тунгаан бодох чөлөө өгөх нь бий. Шүлэг хамгийн яруу, дурсамж хамгийн тод томруун мэдрэгдэх бороотой өдөр дараах шүлгүүдээс уншаарай.                                                                            Тө.Бямбасүрэн

#1Чиний өглөөдминий шүүдэрЧийг болж хөлийгчинь жиндүүлэхээсөөрцгүй юмдаа.                                                                            А.Эрдэнэ-Очир

#2Алиалагхан орчлонгийнАашийг нь олохгүй ч гэлээАмьд явмаар байна.                                                                            А.Урантогос

#3 Хүүрнэгч өдрүүд, хөлд үрэгдэгч сарууд хэмээх бүлэг шүлэгТав.Өөрөө өндийхӨвс ногоондӨчүүхэн шорооЮутай хүндХаньгүй амьдралХүйтэн шорооноосЮугаараа өөрийгХэн хэлж мэднэ.

#4ДолооБүх дурсамж хоосорчБүх хүн чамаас холдоходСар үлдэнэСайхан зүйл үлдэхгүйБүх хундага хоосорчБүгдийн дотор чи архи шигШингэхэд нар үлдэнэШинэ зүйл үлдэхгүйЧиний үнэнЧамтай цуг өөд болоходХэн ч түүнийг хаанаас ч хайхгүйХорвоо гэдэг их цэвэрлэгээ.

#5Хамаг хувцсаа норгочихооддараа нь шүхэр гуйдагХамаг найдвараа алдчихаадюу ч бодолгүй инээмсэглэдэгХамаг бүхнээ зориулчихаадхаяж дор нь үгүйсгэдэгХамаг буйгаа харуулчихаадхэн гэдгээ асуудагЧамд ч, хэнд ч дурлаж чадахЧамайг ч, хэнийг алдаж чадахЗоригтой гэнэн яваагааЗовлон гэж итгэхгүй.                                                                              Ц.Гончиг

#6Гар тээшээрээДүүрэн дурсамжтайГарч явнадаачиний хотоос…                                                                             Г.Аюурзана

#7Бодлогширсон цонхнүд шиг нулимсарнаБороо яахавдээордоггүй эд бишБосъё доо…Хөнжилдөө гал ноцтолбодлоо гээд дэргэдчи ирэх биш!                                                                              Р.Чойном

#8БорооАмгалан тэнгэрт зангирч гарсан үүлс болжАгаа их байгалийн бодол үймэрч байх шиг санагдав.Асгаран орох борооны жигд усан ширхгүүдАлтан ятга хуурын нь утаснууд шиг харагдав.Нүд сохлом гялсхийх хүчит цахилгаан галНүсэр их байгалийн тархинаа зурсхийн үүсэх онгод-санаа гэмээр.Нүргэлэн дуурсах аянгын эрэмгий догшин чимээТүргэлэн товших хөгжмийн нь нэгэн аялгуу гэмээр…Тэнгэр газрыг холбосон ятгын түмэн утсандааТэнхээ ихтэй байгаль ялалтын марш тоглоодТэргэл дугуй солонгоор уул, үүлийг дамнууланТэр хөгжмийнхөө нотыг гэрлийн хуулиар бичив…

#9Хүйтрэх, дулаарах тэнгэрийн явдалХүний санаснаар болсонгүй гэжДэмий ч гэсэн, сэтгэлээ засажДээшээ хялалзан хялалзан муулцгаана.Орчлонд, хүн гэдэг амьтанОвилго муутайгаараа гаргууд билээ.Хэрвээ тэнгэр хүний санаагаар загнах юм болХэдийнэ, энэ ертөнц сөнөх буй заа.                                                                                Ши Мөрөн

#10Бүрэнхийн дууХаруй бүрийд сүүмэлзэххээр талд би дуртайХаранхуй нөмөрч гүйцээгүй,бүх өнгө сүлэлдэн нэгсэжТолгод дээрх сахлаг, өтгөн ногоон зурвас дундаасТодхон ааг хүсэл сүүлчийн удаа үзэгдээдХүний амьдралын ийм л өнгөндхэчнээн дуртай вэ, биХэрэг явдал бүхэн хэвээ үлдээж өнгөрсөнХэрхэн дуусах төгсгөлХараахан амжиж ирээгүй үе.Инээмсэглэлээр биЭргэн тойрноо ажин суунамЭргэлзэж энэлж асан өнөөхЗүрх юугаа л хайнам.

#11Гомдол үгүй залуу насХангал залуу насандаа хэрвээХэн нэгэнд сэтгэл алдуурвалХамт байх мөчүүд урт эсвэл охорхон ч байХайлан энхрий хандаарай, түүндээХэн хэндээ эерүү зөөлнөө дэвсэнХором мөч бүхнийг сэвгүй сайхнаар үдээрэйХагацлын өмнө эрхгүй ирлээ чХэн хэндээ бас баяртай гэж хэлж зүрхлээрэйДурсамж үлдээснийх нь төлөөТалархаарай, талархан зүрхнийхээ угт хадгалаарайӨсөж, нас тогтохын цагтӨнгөрснөө дурсах тэр мөчид чи сая ухаарнаҮгүйрэх гомдол үлдээгүй хангал залуу нас гэдэгӨөвөн толгод дээрх үдшийн аниргүй саран мэт ээ

Нийтэлсэн: М.Анухатан

                                                                                      ☁

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
3
0
3
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.