Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

"Netflix"-ээр сонин сайхан юу байна?: Spiderhead (2022)


Netflix ухаж, ямар кино үзэхээ шийдэж ядан байгаа танд янз бүрийн сонирхолтой кино санал болгохоор шийдэж "Netflix-ээр сонин сайхан юу байна?" буланг эхлүүлж байна. Та бүхэнд киног спойлдохгүйгээр танилцуулж, сонирхолтой баримтуудыг хүргэх болно.

Spiderhead (2022)

За ийм нэг кино нээлтээ хийгээд 7 ч хоноогүй байна. Анх ороход нь л шууд үзсэн бөгөөд надад лав үзсэндээ харамсахааргүй кино гэж санагдсан юм. Тус киноны зохиолыг бичсэн зохиолчийн бусад бүтээлүүд бүгд ингээд кино болоод гараасай гэж хүссэн шүү.   

Найруулагч: Жозеф Косински

Найруулагчийн бусад бүтээлүүд: Top Gun: Maverick (2022), Oblivion (2013), Tron: Legacy (2010)

Төрөл: Sci-Fi, триллер, драм

Гол дүрүүд: Крис Хемсворт, Майлз Теллер, Жерни Смоллетт

Нээлтээ хийсэн: 2022.06.18 (Netflix)

Үргэлжлэх хугацаа: 1 цаг 46 минут

Гол үйл явдал: Ерөнхийдөө бол сэтгэл хөдлөл удирддаг, өөрчилж чаддаг эмийн туршилтад орж буй хоригдлуудын тухай өгүүлнэ. Гэхдээ энэ туршилтад орж байгаагаараа дотор нь чөлөөтэй явж болдог, хүссэнээ хийж, идэж, амарч болдог илүү чөлөөтэй туршилтын газар бүхий шоронд байрлана. Энд манай гол дүрийн залуу Жефф айдас, аз жаргал, тайвшрал гээд мэдрэмж, сэтгэл хөдлөл дээр суурилсан туршилтуудад бусад хоригдлуудын хамтаар орох бөгөөд суут ухаантан Стивийн олон туршилтад орж, яваандаа бүх зүйл нэг л биш байгааг гайхан, бага багаар үйл явдал хурцадмал болж эхлэх болно. 

Киноны хөгжмөөс онцлох: 

Киноны дундуур гарсан гоё дуу:

Сонирхолтой баримт:

Зохиолч Жорж Сондерсын "Escape from Spiderhead" богино өгүүллэгээс сэдэвлэн уг киног бүтээсэн бөгөөд киноны дундуур Роган гэх хоригдлын уншиж байсан "Tenth of December" ном дээр энэхүү өгүүллэг хэвлэгдсэн байдаг.

Найруулагч Жозеф Косинскийн найруулсан анхны "R" үнэлгээтэй кино.

Үнэлгээ:

Трейлер: 


Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
13 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
15 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
Уржигдар
Роберт Паттинсон, Сүки Уотерхаус нар анхны хүүхдээ өлгийдөн авлаа
санал болгох
1
13 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
15 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
18 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.