UBLife Logo
Newsfeed

Энэ долоо хоногт онцлох эвентүүд: номын нээлт, кино өдөрлөг, жазз үдэш

Ub.life
Ub.life
Энэ долоо хоногт онцлох эвентүүд: номын нээлт, кино өдөрлөг, жазз үдэш

Мод ургамлын ногооноор тодорч, инээд баяслын жаргалаар өнгө орох зургаадугаар сар дуусахад ганцхан долоо хоног үлджээ. Нар гийсэн энэ долоо хоногоо жазз жөгжим, номын нээлт, гоё арга хэмжээгээр дүүрэн өнгөрүүлэхийг хүсвэл доорх эвентүүдээс сонирхоод үзээрэй.

                                                                       МЕДИА ФЕСТИВАЛЬ1. Германы уран бүтээлч Али М.Демирелийн 360° медиа бүтээл

Монголын урлагийн зөвлөл “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадмыг жил бүрийн зургаадугаар сард зохион байгуулдаг билээ. “Дархлах тун” сэдвийн хүрээнд нээлтээ хийсэн энэ жилийн наадмын хаалт ийнхүү болж байна.Уран бүтээлчид: Али М.Демирел, Хөгжим ПластикменDJ NomtХэзээ: 6 сарын 23Хаана: White rock centerҮнэ: Тасалбар 20'000  Юу анхаарах вэ: Тасалбар буцаах боломжгүй.

                                                                              ХӨГЖИМ2. Ariu with Uuyee & the BoisХэзээ: 6 сарын 23-25Хаана: Fat cat jazz clubДуучин Ариу “Bluescoopers” хамтлагийн гитарчин Үйтүмэн болон “The Funk Messengers” хамтлагийн залуустай хамтран тоглох гэж байна.Үнэ: Тасалбар 35’000Юу анхаарах вэ: Амжиж тасалбараа авахгүй бол суудал нь дорхноо дүүрчихдэг шүү ;)

                                                                         НОМЫН НЭЭЛТ 

3. "Нэмүүн" уулзалт, уншлага. “Дин тосгоны зүүд” романы нээлтХэзээ: 6 сарын 24 18:30Хаана: Аз хур номын их дэлгүүрийн төв салбарт“Тагтаа” хэвлэлийн газраас эрхлэн гаргаж буй хятадын орчин цагийн нэрт зохиолч Янь Лянькө “Дин тосгоны зүүд” романы нээлт болох юм. Мөн тус номыг орчуулагч Мө.Батбаяр өөрийн шүлэг бүтээлийн дээжээс уншигчидтайгаа хуваалцсан яруу үдэш болох нь байна.Үнэ: Үнэ төлбөргүйЮу анхаарах вэ: Мө.Батбаяраас шүлэг бүтээлүүдийнх нь талаар сонирхсон асуулт байвал очоод асууж болох нь :)

                                                                                   КИНО4. Dreamer's Day #375: Matthias & Maxime (2019)

Хэзээ: 6 сарын 25 16:00Хаана: Тэнгис кино театрын дөрөвдүгээр танхимКанадын найруулагч Хавьер Долан кинонд ажиллахдаа мөн өөрөө гол дүрдээ тоглосон бүтээл юм. Залуусын нөхөрлөл болон зөрчил, сэтгэлийн тулгамдсан асуудлыг хөндсөн эл франц кино монгол хадмалтай байх болно.Үнэ: үнэ төлбөргүйЮу анхаарах вэ: Үзвэрт ирэхдээ масктай ирэхийг сануулсан байна шүү.

                                                                        БҮТЭЭЛЧ ӨДӨРЛӨГ5. Бороо арт маркет Хэзээ, хаана:  6 сарын 25-нд Yello & Friends cafe 13:00-19:00                        6 сарын 26-нд Cozy club 12:00-18:00“Дэргэд байгаа уран бүтээлчдээ дэмжицгээе!” уриан доор дизайнер, зураач зэрэг 20 гаруй бүтээлч хүмүүсийн хамтарсан өдөрлөг юм. Тэдний бүтээлтэй танилцаж, хэвлүүлсэн ил захидал зурагт хуудас болон стикерээс та худалдан авах боломжтой.Үнэ: Үнэ төлбөргүй

                                                                            SUNDAY-FUNDAY6.Euphoria themed QUEER NIGHTХэзээ: 6 сарын 26 20:30-22:30Хаана: Fat cat jazz clubБие биеийнхээ өөр байдлыг хүлээн зөвшөөрч нөхөрсөг хандлага түгээх энэ үдэш дуучин Ариу өөрийн дуртай "Euphoria" киноны дуунуудаас дуулах юм.Үнэ: 25'000Юу анхаарах вэ: Тод өнгөөр нүдээ будаад ирвэл бүр ч күүл~

                                                                                                                                           Нийтэлсэн: М.Анухатан

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.