Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Винсент Ван Гогийн уран зургийн ар талаас өөрийнх нь "нууц" хөргийг олжээ


Шотландын Үндэсний музейн судлаачид шинэ үзэсгэлэнд зориулан Винсент Ван Гогийн 1885 оны “Head of a Peasant Woman” зургийг рентгенээр шалгах явцдаа ар талаас нь Ван Гогийн өөрийнх нь хөргийг олж харжээ. 

Ван Гог мөнгө хэмнэх үүднээс нэг хавтанг хэд хэдэн удаа ашигладаг байсан бөгөөд эл зургийн хоёр талд ийнхүү зураг зурсан ч өнөөг хүртэл ар талын зургийг нь хэн ч анзаараагүй нь гайхмаар. “Хорвоогоос хальсан дэлхийн алдарт зураачийн шинэ бүтээлийг нээн олох нь маш ховор тохиолдол” хэмээн музейн эрхлэгч дурджээ.

Урд тал:

Ар тал: 


Эл зургийг 1905-аад онд Амстердам хотын музейд байршуулах үедээ нутгийн эмэгтэйг дүрсэлсэн хэсгийг нь хамгаалах үүднээс ар талыг нь олон давхар цавуугаар давхарлан наажээ. 

Нэргүй хөрөг зургийг үндсэн зургаас салгаж чадвал бие даасан бүтээл хэлбэрээр чамгүй өндөр үнэлэгдэх нь гарцаагүй. 

Дашрамд дурдахад, энэ оны эхээр Сандро Боттичеллигийн 40 сая ам.долларын үнэ бүхий "Man of Sorrows" уран зургийн ар давхаргаас "Madonna and Child" уран зургийг судлаачид нээсэн билээ. 

Эх сурвалж: CNN

Бэлтгэсэн: Т. Зулаа

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
Г.Доницетийн "ДУРЛАЛЫН УНДАА" хошин дуурийг үзэх 5 шалтгаан
2
Өчигдөр
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
3
2024.04.19
Монгол улс 60 дахь удаагийн Венецийн дүрслэх урлагийн Биенналь дахь үзэсгэлэнгээ нээлээ
санал болгох
1
7 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Өчигдөр
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Өчигдөр
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
1
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.