Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Хүчирхийлэлт харилцаанд байгаагаа мэдэх 11 "хорт" шинж


Хайр сэтгэл, үерхэлд золиос хэрэгтэй гэдэг ч хүмүүс өөрийн мэдэлгүй хүчирхийлэлт харилцаанд хэдэн жилийг үрэн таран хийж, бие сэтгэлээр зовсон байдаг. Нэгнээ зовоодог, үг үйлдлийг нь хянах гэдэг, хувийн орон зайнд нь халддаг чимээгүй хүчирхийлэлт харилцааг хэрхэн таньж болох талаар мэргэжлийн сэтгэл засалчдын хүргэдэг зөвлөгөөг уншаад үзээрэй. 

1. Та хоёрын харилцаа тийм ч аз жаргалтай, "эрүүл" биш. 

Харилцаагаа тодорхойлохыг оролдох үед сэтгэл хангалуун гэж хэлж чадахгүй, тодорхой хэмжээнд сэтгэлийн дарамт мэдэрдэг л бол яавч "эрүүл" харилцаа биш юм. 

2. Тэр таны хэнтэй хаана уулзахыг байнга шалгадаг, хэнтэй ч хамаагүй харддаг. 

Сошиал хаяг руу нэвтрэх гэж оролдох, чатаа үзүүлэхийг шаардах бол "улаан" дохио юм. Хүн бүхэнд хувийн орон зай хэрэгтэй шүү дээ. 

3. Тэр танд ганцаараа чөлөөтэй байх цаг хугацаа бараг олгодоггүй.

"Би байхад бусдаар яах юм?" гэсэн хандлага бол хүний олон талын нийгмийн хэрэгцээг боомилсон хүчирхийлэлт үйлдэл юм. 

4. Харилцаанаасаа татгалзах үед тэр бүхнийг таны буруу мэт мэдрүүлдэг. 

"Чамаас л болоод муудалцлаа", "Чи л тэгээгүй бол хоёулаа асуудалгүй байх байсан" гэх мэт зөвхөн нэг талд бурууг өгч, байнга л таныг гэмтэн, өөрийгөө хохирогчоор мэдрүүлэх болно. 

5. Түүний бүхий л сэтгэл хөдлөл танаас хамааралтай.

Нэгнээсээ хэт хамааралтай байх нь өнгөн талаасаа хайр шиг харагдах ч үнэндээ хамгийн аймшигтай нь...

6. Тэр таны тэвчээрийг бартал хэрэлдэж, муудалцдаг

Түүнтэй байхад өөрөөсөө хэзээ ч гарна гэж бодоогүй зан авираа гаргаж, муухай ааштай түргэн ууртай болж хувирсаар байна уу?

7. Харилцаанаасаа болж та өөртөө итгэж итгэлээ алддаг

Байнга гадаад үзэмжийг тань дорд үзэж, өөрчлөгдөхийг шаардаж, яаж ч хичээгээд магтдаггүй бол та дотроо чимээгүй үхсээр, өөртөө итгэх итгэлээ алдсаар байх болно. 

8. Улаан дохио! Тэр танд гар хүрдэг

Нэг удаа гар хүрсэн хүн дараагийн удаа яах ч юм билээ... Яаж ч муудалцсан эв зүйгээр ярилцдаг л хүнийг сонгоорой. 

9. Түүнээс өөр хүн танд олдохгүй гэсэн бодлоосоо болоод салж чаддаггүй

Түүнээс л салчихвал өөр хэн ч намайг хайрлахгүй гэсэн бодлоосоо болоод олон хүн хүчирхийлэлт харилцаанд тэвчээр зуун үлдсээр байдаг. Өөртөө итгэх итгэлгүйн улмаас хамгийн аймшигтай хүний дэргэд байгаа юм биш биз? 


10. Тэр таныг огт хайхардаггүй

Хэт их "наалдах" шиг хэтэрхий анхаарахгүй байх нь ч аюулын дохио юм. Хайртай гэдэг хэрнээ л хэдэн сараар ч хамаагүй "таг" болж, таныг огт хайхрахгүй, ямар мэдрэмж төрүүлж, гомдоон шаналгаж байгаагаа ч тоохгүй байх нь таныг чимээгүйхэн хүчирхийлж буй хэрэг юм. 

11. Тэр яавч сайн хүн биш

Түүнийг та ямар хүн гэж тодорхойлох вэ? Үнэхээр сайн хүн үү, эсвэл муу хүн үү? Тэр танаас гадна найз нөхөд, гэр бүлдээ хэрхэн ханддаг вэ? Тэр амьдралын туршид танд сайн анд нөхөр болж чадах уу? 


Хамгийн их уншилттай
1
2022.07.26
Видео: Лэйди Гага руу тоглолтын үеэр шидсэн зүйл үл үзэгдэх хамгаалалтад ойжээ
2
2022.07.22
Сургууль руу халдаж магадгүй хэмээн сэрэмжилж өөрийн хүүгээ цагдаад мэдэгджээ
3
2022.07.15
Крис Хемсворт Натали Портмантай үнсэлцдэг хэсгийн зургийг авалтад орохын тулд махнаас т...
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Таны үзээгүй байж мэдэх 2021 оны шилдэг 5 КИНО
2
21 цагийн өмнө
Арми Хаммерын гэр бүлийн хар бараан нууцыг дэлгэх "House of Hammer" баримтат кино гарлаа
3
23 цагийн өмнө
Олон улсын "Excel" программын аварга шалгаруулах тэмцээн болжээ
санал болгох
1
20 цагийн өмнө
СУДАЛГАА | Чинээлэг, ядуу хүмүүсийн хоорондох нөхөрлөл ядуурлыг бууруулдаг
2
23 цагийн өмнө
Олон улсын "Excel" программын аварга шалгаруулах тэмцээн болжээ
3
Өчигдөр
25 жил сэтгэл гутралаар шаналсан блоггерийн зөвлөж буй 12 "эрүүл" дадал

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
1
0
0
0
0
2

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2022.08.03 192.82.78.66

гай зовлон амнаас

0 Хариулах