Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Эрэгтэй эмэгтэй хүмүүс стресстэй үедээ өөр өөр зүйл хийх хэрэгтэйг зөвлөжээ


Эмэгтэйчүүд эрчүүдээс илүү стресст өртөх магадлал их байдаг ч мөн илүү амархан стрессээ тайлах чадвартай байдаг нь АНУ-ын Стресс ба жендэрийн судалгаагаар харагджээ. Тэгвэл эрэгтэй эмэгтэй хүмүүс хэрхэн өөр өөрөөр стресстдэг, хэрхэн тус тусдаа стрессээ тайлах хэрэгтэй талаар судлаачид дараах зөвлөгөөг хүргэжээ. 

Эрэгтэй эмэгтэй хүмүүс стресстэх үед өөр өөр даавар ялгардаг

Хүн стресстэхэд кортизол, эпинефрин, окситоцин гэх гурван гормон голлох үүрэг гүйцэтгэнэ. Эмэгтэйчүүд стресстэх үед кортизол, эпинефрин нь цусанд орж, тархинаас окситоцин ялгарч, сэтгэл хөдлөлийг намжаадаг бол эрчүүд стресстэх үед окситоцин эмэгтэйчүүдээс бага хэмжээнд ялгарч, сэтгэл хөдлөл ч бага үзүүлнэ. 

Эрэгтэй эмэгтэй хүмүүс стресст өөр өөр хариу үйлдэл үзүүлдэг

Эмэгтэйчүүд стресстэх үед өөрийгөө золиослох, өөрийгөө болон дотны хүмүүсээ хайрлан хамгаалах төрөлхийн хариу үйлдэл үзүүлдэг бол эрчүүд ганцаараа байх, эргэн тойрноосоо зайгаа барих, эсвэл довтлон хамгаалах хариу үйлдэл үзүүлнэ. 

Эрэгтэй эмэгтэй хүмүүс стрессээ өөрөөр тайлах хэрэгтэй

Эрэгтэй эмэгтэй хүмүүс стресстэй үедээ өөр өөр зүйл хийх хэрэгцээ гардаг тул тус тусдаа стрессээ даван туулах хэрэгтэйг хосын сэтгэл зүйчид зөвлөжээ. Эмэгтэйчүүд стресстэй үедээ сэтгэл санаагаа сэргээх арга зам эрэлхийлж, дотны хүмүүс найзуудтайгаа уулзан, хайрлан халамжлуулахыг хүсдэг бол эрчүүд ганцаараа байж, спортоор хичээллэн даван туулсан мэдрэмж авахыг хүсдэг байна. 

Эх сурвалж: APA, Brightside

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
4 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээ
2
3 цагийн өмнө
Баасан гарагийн 15 цагаас эхлээд хүмүүсийн ааш хоёр дахин сайхан болдог
3
4 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Into the Wild" киноноос сурах юм их бий
санал болгох
1
5 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
2
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.