Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Огт өөр дүрүүдийг он онд чадварлаг бүтээсэн 8 эмэгтэй жүжигчин


Хооронд нь харьцуулж боломгүй газар тэнгэр шиг өөр дүрүүдэд өөрийгөө сорин, нэг уран бүтээлээс нөгөө рүү чадварлаг хувирч чадсан жүжигчдийг хүргэж байна. 

1. Энн Хэтэуэй

Тэр 2015 онд хамгийн өндөр зэрэглэлийн жүжигчнээр тодорч, өнөөг хүртэл дэлхийн хамгийн том кино шагналуудад 101 удаа нэр дэвшиж, 40 шагналын эзэн болоод байна. Тэр 2007 онд "Becoming Jane" кинонд алдарт зохиолч эмэгтэйн дүрийг бүтээсэн бол 2012 онд "Les Misérables" кинонд Виктор Гюгогийн ижил нэртэй романы залуу эмэгтэй Фантин, 2020 онд "The Witches" кинонд дээдэстэн шулмын дүрийг бүтээв.  

2. Эва Грийн 

Түүний дүрүүдийг хооронд нь харьцуулж, "нэг тиймэрхүү" гэж хэлэхийн аргагүй. Онцолбол 2005 оны "Kingdom of Heaven", 2009 оны "Cracks", 2012 оны "Dark Shadows" бүтээлүүдэд тэр чадварлаг хувирч байв. 

3. Шэрон Стоун

Нэрт жүжигчин  Шэрон Стоун 1990 онд "Total Recall" кинонд хуурамч эхнэр, 1996 онд "Last Dance" кинонд цаазын ялтан эмэгтэй, 2020 онд "Ratched" кинонд зальт өв залгамжлагчийн дүрийг бүтээжээ. 

4. Кейт Бланшетт

Тайз дэлгэцийн бүтээлүүдэд өөр өөр, бүр огт өөр ертөнцийн дүрүүдийг бүтээсээр ирсэн Кейт 2015 онд Үнсгэлжингийн хойд эхийн дүрийг, 2017 онд Асгардын үхлийн бурхан Хелагийн дүрийг, 2021 онд "Don’t Look Up" кинонд телевизийн хөтлөгч болж байв. 

5. Кэти Бейтс

Кино урлагийн салбарт 50 гаруй жил ажиллаж буй Кэтигийн тоглосон кинонуудыг жагсаавал тун урт жагсаалт гарах болно. 1990 онд "Misery" кинонд зохиолчийн үнэнч, "галзуу" шүтэн бишрэгч, 1997 онд алдарт "Titanic" кинонд сонирхолтой зорчигч эмэгтэй, 2011-2022 онд "American Horror Story" цувралд хатагтай Мириам Мидийн дүрийг тэр бүтээжээ. 

6. Сара Жессика Паркер

Зургаан ч "Алтан бөмбөрцөг"-ийн эзэн жүжигчин эмэгтэй 2022 онд "Time" сэтгүүлээс тодруулдаг "Дэлхийн нөлөө бүхий 100 хүн"-ий жагсаалтад багтаад байна. Түүнийг бид 1993 оны "Hocus Pocus", 1994 оны "Ed Wood", 1996 оны "Mars Attacks!" киногоор эчнээ мэдэх билээ. 

7. Милла Йовович

Шинжлэх ухааны уран зөгнөлт бүтээлүүдэд өөр өөр дүрийг чадварлаг бүтээдэг Милла 1997 онд "The Fifth Element" киногоороо дуулиан дэгдээж, 1999 онд "Joan of Arc" киноны дүрээрээ баатарлаг чанараа харуулж, 2019 онд "Paradise Hills" кинонд хачирхалтай гүнгийн ахайтны дүр бүтээсэн юм. 

8. Кэрри-Эн Мосс 

The Matrix (1999), Fido (2006), Silent Hill: Revelation (2012) гэх огт өөр, нэг хүн мөн эсэхийг нь энгийн нүдээр ялгаж үл чадам гайхалтай кино дүрүүдээрээ тэр алдар нэрд хүрчээ. 

Эх сурвалж: Buzzfeed

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
7 цагийн өмнө
4 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээ
2
8 цагийн өмнө
Баасан гарагийн 15 цагаас эхлээд хүмүүсийн ааш хоёр дахин сайхан болдог
3
10 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Into the Wild" киноноос сурах юм их бий
санал болгох
1
10 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Уржигдар
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Уржигдар
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.