Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Энхийн цагаан тагтаанаас "хорон санаатан" болж хувирсан алдартай хүмүүсийн 12 бодит түүх


Эхэндээ баатрын дүрээр олонд танигдсан ч яваандаа хорон санаатан болж хувирдаг киноны дүрүүдийг бид сайн мэднэ. Түүний нэгэн адил бодит амьдрал дээр хорон санаатан болсон хүмүүсийн тухай хүргэж байна.

1. Жим Жонс

Тэрээр анх хүний эрхийн төлөө дуу хоолойгоо өргөдөг нэгэн байсан гэнэ. Гэвч удалгүй тэрээр шашны байгууллагын тэргүүлэгч болж, асар олон хүнийг нэгтгэж эхэлсэн. Түүний шашны бүлгэм улам бүр томорсоор, удалгүй мөрдөн байцаалт явуулж эхлэх үед нь тэрээр бүх дагагч нартаа амиа хорлохыг тушаасан бөгөөд түүнд итгэгчид олноороо амиа хороосон юм. 47 настай Жим Жонс өөрийн толгой тус газартаа буудан хөнөөсөн байсан ба нийт 900 гаруй хүн хороосноос 300 орчим нь хүүхдүүд байсан аж.

2. Фред Фелпс

Тэрээр Вестборогийн сүмийн номлогч байхаасаа өмнө хүний эрхийн өмгөөлөгч байсан байна. Тэрээр маш олон хэргийг амжилттай өмгөөлж, шагнал хүртэл хүртэж байжээ. Гэвч тэрээр номлогч болсноосоо хойш "АНУ-ын хамгийн хүчтэй үзэн ядагчид"-ын сүмийг байгуулсан юм. Тэрээр ижил хүйстнүүдийн эсрэг хамгийн хүчтэй, хүчирхийлэл дүүрэн хорон суртал ухуулга хийдэг байснаараа түүхэнд үлдсэн юм.

3. Хенри Хэймлих

Хахаж эсвэл живсэн хүнийг аврахын тулд хийдэг "Heimlich Maneuver"-ийг анх гаргаж ирсэн энэхүү хүн харамсалтай нь дараа нь олон хүнийг хохироосон хэрэгт холбогдсон байна. Учир нь тэрээр хумхаа өвчнөөр хүмүүсийг албаар халдварлуулж, өөр өвчнийг эдгээж байгаа эсэхийг туршсан хориотой туршилтад санхүүжилт өгч, оролцсон хэргээр буруутгагдсан юм. 

4. Филипп Петен

Дэлхийн нэгдүгээр дайны үед тэрээр Францыг ялалтад хөтөлж, хамгийн хэрцгий тулаануудын нэг болох Вердунд ялж байв. Түүнийг "Вердуны арслан" хэмээн нэрлэх болсон бөгөөд дараа нь дэлхийн хоёрдугаар дайны үед харин тэр Францын хамгийн том нацист хамтрагч болон хувирч, улс эх орноосоо урвасан хэргээр буудуулан нас барсан юм. Тухайн үед тэрээр өөрийгөө дүр эсгэн давхар ажиллагаа хийн тагнаж байна хэмээсэн ч түүний хийсэн Еврей хүмүүсийн эсрэг арга хэмжээ, үйлдлүүдийг засгийн газраас буруутган хөнөөжээ.

5. Бенедикт Арнолд

Тэрээр АНУ-ын хувьсгалын дайны үеэр цэргийн офицер хүн байсан юм. Тэрээр эр зоригтойгоор тулалдаж, зэрэг ахиж байсан ч дараа нь дайсны талд орон эх орноосоо урвасан байна.

6. Крис Бэнойт

Тэрээр про тамирчин байсан бөгөөд ихэд алдартай, олны хүндэтгэл, дэмжлэгийг ч хүртэж байв. Гэвч тэр тархины гэмтэл авч, архинд орж, эцэст нь эхнэр хүүхдээ хөнөөхөд хүрсэн юм.

7. О.Ж.Симпсон

Тэрээр алдартай хөл бөмбөгийн тамирчин байсан боловч 1994 онд эхнэрийгээ найзынх нь хамтаар хөнөөсөн хэмээн баривчлагдсан юм. Тэрээр буруугүй хэмээн шүүхээр тогтоогдсон ч дараа нь хүүхэд хулгайлах, галт зэвсэгтэй дээрэм хийсэн хэргээр баривчлагдаж, өнгөрсөн жил суллагджээ.

8. Билл Косби

2002 онд Ерөнхийлөгчийн эрх чөлөөний одонгоор шагнагдаж, 2003 онд Эммигээс хүмүүсийн төлөө хийсэн гайхалтай зүйлсийнх нь төлөө шагнал олгож, АНУ даяар түүнийг "Америкийн эцэг" гэдэг байлаа. Гэвч тэрээр нийт 60 гаруй эмэгтэйг мансууруулж, хүчирхийлж, хүүхдэд бэлгийн дарамт учруулсан хэргүүдээр ял үүрсэн юм. Энэ тухай мэдээ анх цацагдахад Америк даяар цочирдон хүлээж авч байв.

9. Кевин Спейси

Хүний эрхийн төлөө тэмцэгч, ДОХ-оос сэргийлэхийг уриалж, хандив өргөн хөрөнгө босгож олны хайр хүндэтгэлийг хүлээсэн байсан алдарт жүжигчин тэрээр 2016 онд цэнгээний газраар үйлчлүүлж байхдаа залуу хүүд бэлгийн дарамт үзүүлсэн хэмээн хэрэг үүсгэж, буруутайд тооцсон юм. 

10. Жо Патерно

Маш ихээр хүндлэгдсэн дасгалжуулагч байсан боловч туслах дасгалжуулагч Жерри Сандискигийн хүүхдэд бэлгийн хүчирхийлэл үзүүлсэн үйлдэлд ямар нэг хариу үзүүлээгүй, харин ч үйлдлээ далдалж нуухад нь тусалсан хэргээр буруутгагдсан юм.

11. Харри Харлов

Түүний нэгэн маргаантай туршилт одоо болтол олон хүний шүүмжлэлтэй нүүр тулдаг билээ. Тэрээр "хайр" гэх сэдвийг ихээхэн сонирхдог байсан бөгөөд үүнтэй холбоотойгоор сармагчингуудыг дөнгөж төрсний дараа хиймэл сармагчин ээжтэй нь үлдээж, хэрхэн хариу үзүүлж, өсөж торних вэ гэдгийг нь харах байв. Гэвч энэ туршилт сэтгэл эмтрэм үр дүнд хүрсэн ба ээжийнхээ дэргэд байгаагүй амьтад хоолноос гаран өлсөж, хөдөлгөөнгүй болж, салгалж, орилж уйлж хашхирч, зарим нь тураалд орон үхэж байжээ. Амьтад маш ихээр стресстэж удалгүй зүгээр л амьтай хүүхэлдэй мэт болж дууссан байна. Энэхүү туршилтыг хүмүүс хамгийн хэрцгий үйл явдлуудын нэг байсан хэмээн үздэг бөгөөд өөрийгөө батлахын тулд дэндүү хол явсан хэмээн үзсэн байна.

12. Финекс Жонс

Өөрийгөө бодит амьдрал дээрх супер баатар гэдэг энэ эр хүмүүсийн маргааныг зогсоох, хулгайг зогсоох зэргээр олон удаа сайн үйлдэл хийж байсан ч 2020 онд хар тамхи наймаалж байхдаа баригдсан юм. Түүнийг тухайн үед хуулийн байгууллагаас "үнэхээр замаа алдчихлаа" хэмээн хэлж байсан бөгөөд сүүлийн үед тэрээр твиттер дээрээ идэвхтэй байж, дахин хүмүүст туслах ажлаа эхлүүлсэн аж.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
15 цагийн өмнө
BTS хамтлагийн гишүүн Жонгүгийн шинэ инстаграм хаяг үзэн ядсан сэтгэгдлээр дүүрэн байна
2
18 цагийн өмнө
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
3
Уржигдар
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.