Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Хэтэрхий гунигтай үед биед мэдрэгдэж эхэлдэг 6 өөрчлөлт


Хэрэв танд эдгээр мэдрэмжүүд төрж, гуниглахад ихээхэн ажиглагдаж байвал амьдралын зөв хэв маягтай байхыг хичээж, мэргэжлийн хүнд хандан зөвлөгөө авч, өөрийгөө олон талаас нь өөрчлөхийг хичээгээрэй.


1. Цээж хөндүүрлэх

Цээж хэсэгт хөндүүрлэх, эмзэг болж эхлэх, зүрх хатган өвдөх зэрэг мэдрэмжүүд төрөх үеүд бий. Сэтгэл санааны байдлаас шалтгаалан биед хүртэл хөндүүр мэдрэгдэх мөчүүд үнэхээр хэцүү. Ийм байдалд хүрвэл мэргэжлийн эмчээс зөвлөгөө авахад буруудахгүй.

2. Ядарч сульдах

Юу ч хийх эрч хүчгүй, чадалгүй, хүсэлгүй болсон мэт санагдаж, бүтээмж огцом буурч эхэлдэг. Орноосоо босмооргүй, хаашаа ч гармааргүй, юу ч хиймээргүй болж эхэлнэ.

3. Хоолны дуршил өөрчлөгдөх

Нэг бол хэтэрхий их иднэ, нэг бол юу ч идэхээ болих болно. Нэг бол гэнэт тэсэрсэн мэт юуг ч хамаагүй ам руугаа чихэж эхлэх бол, заримдаа өөрийгөө албаар өлсгөх мэт хүсэж байсан ч идэж чадахаа больчихдог. Энэ мэтээр хооллолтод ихээхэн нөлөөлж, ходоод гэдэсний өвчинд нэрвэгдэх нь бий.

4. Толгойн өвдөлт

Толгой хүчтэй өвдөх, мөн энэ өвдөлт зогсохгүй байх магадлалтай. Эм уугаад ч намдахгүй тохиолдлууд байдаг. Энэ байдал хэрэв сайжрахгүй бол янз бүрийн өвчин, асуудлуудад нөлөөлж эхэлдэг бөгөөд заавал мэргэжлийн хүнд хандах шаардлагатай.

5. Булчингаар өвдөх

Яагаад гэдгийг тайлбарлахад бэрх хэдий ч булчин дагаж өвдөх тохиолдлууд байдаг байна. Бас үе үе бие халуу оргих, чичрэх тохиолдлууд ч бий.

6. Нойр өөрчлөгдөх

Байнга унтаад л баймаар эсвэл бүр нойргүйдэж орхих тохиолдлууд бий. Таны нойронд нөлөөлснөөр таны биеийн эрч хүч, сэтгэл хөдлөлд ч давхар нөлөөлдөг тул энэ тал дээр аль болох анхааралтай байх ёстой. Нойр дутуу удаан явах нь олон өвчний эхлэл болох эрсдэлтэйгээс гадна хэрэв хэт удаан унтвал толгойн өвдөлт, зүрхний өвчлөл гээд маш олон эрсдэл дагуулдаг байна.

Хамгийн их уншилттай
1
2023.11.24
Алла Пугачева: Оросууд минь, боолууд минь дээ...
2
2023.11.22
"The Mongol Khan" жүжгийн талаар олон улсын ХЭВЛЭЛҮҮД юу гэв?
3
2023.11.28
Ёкозүнагийн Зөвлөл Тэрүнофүжиг Хацү башёд барилдахыг хүслээ
холбоотой мэдээ
1
2023.12.01
Өвлийн улиралд бусдад санаа тавихын тулд хийж болох 6 эгэл үйлдэл
2
2023.11.27
Жаргалтай, бүрэн дүүрэн үерхлийг бий болгох 6 арга
3
2023.11.20
Шархалсан зүрхнээсээ болж бусдад муухай аашилдаг хүмүүсийн л ойлгох 11 мэдрэмж
санал болгох
1
6 цагийн өмнө
QUIZ: Та 2023 онд хэр ҮР БҮТЭЭЛТЭЙ байсан бэ?
2
9 цагийн өмнө
Уур амьсгалын өөрчлөлтөд шийдэл өгөх COP28-аас онцлох 5 БАРИМТ
3
Өчигдөр
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тухай хамгийн том 9 ташаа ойлголт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.