Үзэгчдийн дунд ихээхэн хүлээлт үүсгээд буй "House of the Dragon" цуврал наймдугаар сарын 21-ны өдөр нээлтээ хийхээ зарлалаа. "Game of Thrones" цувралын өмнөх үеийг өгүүлэх эл цувралын найруулагчаар Райан Ж.Кондал болон Жорж Р.Р.Мартин нар ажиллаж байна.
"House of the Dragon" цуврал нь Жорж Р.Р.Мартины 2018 онд гаргасан "Fire & Blood" номоос сэдэвлэсэн бөгөөд 200 жилийн өмнөх Таргариений гэр бүл болон тэдний доторх хагаралдааны талаар өгүүлэх аж.
1. Хаан Висерис Таргариен (Пэдди Консидин)
Хуучин хаан болох Жэйхарис Таргариеныг суудлыг залгамжлахаар их зөвлөлөөс сонгогдсон нэгэн. Эелдэг зантай сайхан сэтгэлтэй, зөөлөн хүн.

2. Ханхүү Дэймон Таргариен (Мэт Смит)
Визерис хааны дүү, хаан ширээний дараагийн залгамжлагч.

3. Гүнж Ранира Таргариен (Эмма Д'Арси)
Хааны ууган охин. Цэвэр Валирийн цустай бөгөөд луу хөлөглөгч.

4. Отто Хайтауэр (Рис Ифанс)
Хааны баруун гар, Отто хаан болон хаант улсдаа үнэнчээр зүтгэдэг.

5. Алисент Хайтауэр (Оливиа Күүк)
Отто Хайтоуэрын охин, долоон хаант улсын хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй гэдгээрээ алдартай. Хурц ухаан, эелдэг найрсаг занг өөртөө шингээсэн эмэгтэй.

6. Сэр Кристон Коул (Фабьен Франкел)
Сэр Кристон бол жирийн нэгэн даамлын хүү юм. Түүнд эрх мэдэл байхгүй ч илдийг гарамгай эзэмшсэн нэгэн.

Эх сурвалж: HBO
Нийтэлсэн: Э.Талстболор