UBLife Logo
Кино

"Constantine" киноны хоёрдугаар ангид Киану Ривз дахин тоглохоор боллоо

"Constantine" киноны хоёрдугаар ангид Киану Ривз дахин тоглохоор боллоо

Deadlines сайтын мэдээлснээр Warner Bros. Pictures компани "Constantine" киноны хоёрдугаар ангийг хийх болсон гэнэ. 2005 онд гарч байсан супернатурал триллер төрлийн тус бүтээлийн гол дүрд жүжигчин Киану Ривз тоглож, Фрэнсис Лауренс найруулагчаар ажиллаж байсан билээ. Харин тэд энэхүү кинон дээр дахин хамтарч, хоёрдугаар ангийг бүтээхээр болсон байна.

Киноны зохиол дээр Акива Гоулдсмэн ажиллаж, Bad Robot компанийн Ж.Ж.Абрамс болон Ханна Мингелла нар продюсерээр ажиллаж, Warner Bros. Pictures компанийн Лорензо ДиБонавентура болон Эрвин Стофф нар гүйцэтгэгч продюсерээр ажиллах аж.

(L-R) Francis Lawrence, Akiva Goldsman, JJ Abrams

2005 онд нээлтээ хийснээс хойш одоог хүртэл фэнүүд нь олноор идэвхтэйгээр дэмждэг тус кинонд Жон Константин гэх сүнс зайлуулагч, чөтгөр судлаачийн тухай өгүүлэх болно. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.