Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

"Мэдрэмжтэй мэдээлье" нэгдлийн "Малчид ба эдийн засгийн хөгжил” уулзалтаас онцлох нь


"Мэдрэмжтэй мэдээлье” нэгдлээс “ӨӨРӨӨС нь” цуврал уулзалтыг өнгөрсөн удаад аялал жуулчлалын сэдвээр зохион байгуулсан бол өчигдөр /2022.09.19/ “Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клуб”-тай хамтран "Малчид ба эдийн засгийн хөгжил” сэдвээр хамтран хийлээ. 

Малчдын амьжиргааг цогцлооход анхаарах асуудлууд, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг экспортлох зарчмын талаар салбарын эмэгтэй мэргэжилтнүүдийн байр суурь, дуу хоолой, онцлох ажлын үр дүнг танилцуулсан нь уулзалтын онцлог байлаа. 

Уулзалтын зочноор НҮБ-ын Хүнс Хөдөө аж ахуйн байгууллагын Монгол улс дахь Суурин төлөөлөгчийн газрын техникийн зөвлөх, Зооинженер С.Жигжидпүрэв оролцон, "Малчдын амьжиргааны тулгуур асуудлуудын талаар" сэдвээр мэдээлэл өглөө. Тэрээр илтгэлдээ "Монгол Улсын эдийн засгийн 2 дахь тулгуур салбар болсон малын тоо толгой 2021 оны эцсийн статистикаар 246,302 өрхөд 67,343,759 толгой мал тоологджээ. 

Бид Монгол Улсын 21 аймгийн 330 сум, нийслэлийн захын 6 дүүрэг тус бүрээс 10 мянга гаруй малчдад судалгаа хийхэд 5 хувь нь уншиж бичих чадваргүй, ердөө 4 хувь нь сүүлийн 1 жилийн хугацаанд ямар нэг сургалтад хамрагдсан, 90 хувь нь малаа даатгуулаагүй, 47 хувь нь зээлтэй гэх үр дүн гарсан. Мөн малчин өрхүүдийн 7 хоногийн хүнсний хэрэглээн дэх хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний эзлэх хувьд мах 97.5 хувь, гурил 98.4 хувь, будаа 87.7 хувь бол жимс жимсгэнэ ердөө 9.2 хувь, хүнсний ногоо 13.9 хувь байна" гэлээ. 

Малчин өрхийн тоо сүүлийн 10 жилийн хугацаанд 29.1 хувиар нэмэгдсэн ч бэлчээрийн 76.9 хувь нь ямар нэг хэмжээгээр цөлжилтөнд өртөөд байна. 

Мөн уулзалтаар НҮБ-ийн Хүнс Хөдөө аж ахуйн байгууллагын хөтөлбөрийн мэргэжилтэн, Монголын Бэлчээрийн менежментийн холбооны удирдах зөвлөлийн дарга Ц. Энх-Амгалан зочноор оролцон "Монгол сарлагийн хөөврийг Европын зах зээлд нийлүүлсэн туршлага, сургамж, ирээдүйн боломж" сэдвээр сэтгүүлч зочдод дараах мэдээллийг өгсөн юм.

"Монгол малын гаралтай бүтээгдэхүүн нь бусад адил төрлийн бүтээгдэхүүнээс монгол нүүдлийн түүх, соёлоос гадна маш ховор нандин түүхий эд, уур амьсгалын өөрчлөлтөд сөрөг нөлөөгүй, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл талаараа ялгардаг. 

Эрүүл бэлчээр дээр үйлдвэрлэсэн, мал амьтанд ээлтэй нь бидний ялгарах тал. Бид монгол малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэр хүнд, үнэлэмжийг өсгөхийн тулд "Тогтвортой эх үүсвэр- Чанар - Ёс зүй - Түүх"-ийг агуулсан "Хариуцлагатай нүүдэлчин - Responsible Nomads" мөшгих системийг хөгжүүлсэн. 2015 оноос эхлүүлсэн энэхүү систем нь бэлчээрийн төлөв байдал, малын эрүүл мэнд, малын тавлаг байдал, түүхий эдийн чанар, байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай гэсэн 6 стандарт үзүүлэлтүүдэд үндэслэн хөгжиж байна. Энэ нь түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүсэл, байгальд ээлтэй, тогтвортой, хариуцлагатай байдлыг нотлохоос гадна, түүний чанар, аюулгүй байдлын түүхийг эргэн мөшгөх боломжийг  хэрэглэгчдэд олгож байна" 


"Мэдрэмжтэй мэдээлье" нэгдэл цаашид “ӨӨРӨӨС нь” цуврал уулзалтыг уламжлал болгон зохион байгуулах юм. Тус нэгдэл нь "BBC" агентлагаас хэрэгжүүлдэг дэлхийн 30 орны 145 байгууллагын ашигладаг “Тэгш байдлын 50:50" төслийн түншлэгч болсон бөгөөд уг аргачлалыг ашиглан мэдээнд эзлэх эмэгтэй эх сурвалжийнхаа тоог амжилттай нэмэгдүүлж байна. 



Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.01.03
Э.Тунгалаг: Өгөгдлийн салбар бол хийх, хөгжүүлэх зүйл ихтэй сонирхолтой талбар
2
2023.11.04
С.Юмсүрэн: Уншигчдын магтаал, шүүмжлэл надад хүч, урам зориг өгдөг
3
2023.10.25
Редакцын буухиа: Үзэл санааны “Eguur”
санал болгох
1
4 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.