UBLife Logo
Сэтгэл судлал

Үерхлийн эхний хагас жилд ажиглагддаг 9 "анхаарлын тэмдэг"

О.Анхзаяа
О.Анхзаяа
Үерхлийн эхний хагас жилд ажиглагддаг 9 "анхаарлын тэмдэг"

Та хэн нэгэнтэй үерхэж байтал гэнэт хэдхэн сарын дараа тэр хүн чинь тэс өөр хүн болсон мэт санагдаж байсан уу? Эсвэл анхнаасаа л таны бодсон шиг хүн биш байсан байж таарсан уу?

"Red flags" буюу харилцааны явцад илэрдэг анхаарлын тэмдэгүүдийг сэтгэл судлаач, сэтгэлзүйч, судлаачид танд сонирхуулж, анхааруулсныг хүргэж байна.

1. Сонголт хийхээс зайлсхийх. Жижиг, том гэлтгүй ямар ч зүйл дээр сонголт хийхдээ асуудалтай, хойрго, сэтгэлгүй байвал энэ том асуудал гэнэ шүү. Бүр юу идэхээс авахуулаад бүх зүйл дээр сонголт хийх хариуцлагаас бултдаг бол...

2. Өөрийн мэдрэмжийг илэрхийлж, гадагшлуулж чаддаггүй байх. Харамсалтай нь маш олон хүн, бид өөрсдөө хүртэл ийм асуудалтай өссөн гэхэд буруудахгүй. Өөрийн мэдрэмжийг ойлгодог, уг шалтгааныг нь олж мэдэхээр хичээдэг, санаа зоволгүй гадагшлуулж, сэтгэлээ онгойлгодог нэгэн биш байвал цаашлаад үр хүүхэдтэй болоход энэ нь маш том асуудал үүсгэдэг. Хэрэв ийм чадваргүй бол тэд бусдыг сонсож ойлгох, хариу өгөх, туслахад бэрхшээлтэй. Шууд л хариу үйлдэл үзүүлэхээс бус яагаад ингэв, яагаад юм бол хэмээн ухаж бодох, ойлгохыг хичээхгүй гэсэн үг. Мөн гэнэт тэсрэх нь их ба энэ мөчид бусдыг гомдоох, гэмтээх, аймшигтай үг хэлэх, хатуу дарс хүртэж, болчимгүй үйлдлүүд хийх зэрэг олон эрсдэл дагуулдаг байна. Тиймээс тантай сэтгэлээсээ ярилцдаггүй, өөрийгөө нээж, ойлгуулж, мэдрэмжээ хуваалцдаггүй бол...

3. Удирдаж, эрхшээлдээ байлгах гэсэн оролдлогууд. Таны найзуудын тухай хачин зүйл хэлэх, цаашлаад энэ нь таныг найзуудаасаа хөндийрөх бодолд хөтлөх гэх мэт. Эсвэл төлбөр хийх болоход үргэлж танаар төлүүлэх, эсвэл зөвхөн өөрөө л бүх зүйлийг төлөх. Шууд хариу өгсөнгүй, утсаа авсангүй, гэртээ байсангүй гэж буруутгах, бухимдах. Өмсөж зүүсэн бүхнийг тань өөрчилж, өөрийнхөө болгох, хүсснээрээ харагдуулахыг хичээх гэх мэт оролдлогууд нь цаана нуугдсан илүү том асуудлын өнгөн хэсэг нь л байх эрсдэлтэй. Хэрэв ийм бол...

4. Зургаан сарын дотор гэхэд нэг нэгэндээ итгэж, хэрэгтэй зүйлээ хэлдэг, дургүй байгаа зүйлээ илэрхийлдэг болоогүй бол... Та зургаан сар өнгөрний дараа ч дотроо хэлэхийг хүссэн ямар нэг зүйлээ түгжсээр, бачуурсаар байвал...

5. Харилцааны доголдолтой буюу бусадтай бүдүүлэг харилцдаг, үл хүндэлдэг, түргэн ууртай гэх мэт асуудлуудтай бол...

6. Чамайг үргэлж шүүмжилдэг бол энэ асуудал юм. Жингээ хасах хэрэгтэй, чиний арьс хангалттай гоё биш байна, хувцаснууд чинь нэг л биш байна гэх мэтээр байнга шүүмжилдэг, дээрээс нь үргэлж бусад хүмүүсийн хажууд доош хийдэг бол...

7. Өөрийгөө хэт их шүтэж, өндөрт залж, байнга өөрийгаа ярьж, магтаж, дэндүү гэмээр хайртай байдаг бол та анхааралтай байх хэрэгтэй. Тэд бодит байдлыг үл тоох ба өөрийг нь шүүмжлэхэд дэндүү гэмээр дургүй, хүлээн зөвшөөрөхгүй хандлагатай байдаг. Ийм хүмүүсээс өөрчлөлт хүлээх нь тун хэцүү байдаг.  Тэр хэрэв нарциссист бол...

8. Эхэндээ хардуулах сэтгэл хөдлөм, өөрийгөө тэр хүний хувьд чухал хэмээн мэдэрдэг ч удах тусам энэ үнэхээр тэвчихийн аргагүй болж ирнэ. Хэнтэй ч хамаагүй хардаж, ойр тойрны хүмүүсийг тань эвгүй байдалд оруулж, гарч орох бүрийд залгаж, мөшгиж эхлэх нь яваандаа таныг тэсрэхэд хүргэх аюултай. Дэндүү гэмээр хартай бол...

9. Таныг ямар нэгэн байдлаар гэм хийсэн мэт санагдуулах. Өөрийн чинь буруу гэж мэдрүүлж, гэмшүүлэхийг оролдож, тэр хүний буруу байлаа ч буруу зүйл хийх шалтгаан нь таныг хэмээн гүтгэх. "Gaslighting" хэмээн нэрлэдэг энэхүү үйлдэл нь маш хортой төдийгүй таны сэтгэл санаа байдал, өөртөө итгэх итгэлийг үгүй хийх аюултай юм. 

Тиймээс та эхний 6 сарын дотор аливаа болохгүй зүйл ажиглагдвал эхний удаад ярилцаж үзэх, хэрэв байдал өөрчлөгдөхгүй, танд хэцүү санагдсаар байвал өөрийнхөө төлөө зөв гэсэн шийдвэрийг гаргах хэрэгтэй юм шүү.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сорил: Сэтгэл түгшилтийг тодорхойлох Спилберг- Ханины сорил

Сорил: Сэтгэл түгшилтийг тодорхойлох Спилберг- Ханины сорил

Энэхүү тест нь хүний сэтгэцийн түгшүүрийн хэмжээг илэрхийлэх найдвартай хийгээд мэдээлэл өндөртэй, олон улсад дэлгэрсэн, психанализын оношилгооны аргын нэг юм. Хүний сэтгэлийн түгшүүрийг стрессээс бий болсон ба төрөлхийн гэж хоёр ангилдаг. Тестийн эхний 20 бодомж нь сэтгэцийн стрессээс үүссэн сэтгэл түгшилтийн хэмжээг, дараах 20 бодомж нь сэтгэлийн түгшүүрийн төрөлхийн байдлыг илэрхийлэхэд зориулагдсан болно.

Шинэхэн харилцаа эхлүүлэх гэж буй хүмүүст зориулсан 5 зөвлөмж

Шинэхэн харилцаа эхлүүлэх гэж буй хүмүүст зориулсан 5 зөвлөмж

1. Өөртөө итгэлтэй байх Харилцаанд өөртөө итгэлтэй байх нь хоёр талдаа адилхан хүндэтгэлтэй, нээлттэй харилцаа тогтооход чухал. Ингэснээр бие биеэ ойлгож, итгэлцэх боломжтой болно. Өөртөө итгэлтэй байх нь эерэг харилцааны үндэс суурь юм. Мөн өнгөрснөөс авсан туршлагууд тань таныг илүү сайн хүн болгосон гэдэгт итгээрэй.

Аюултай харилцааг илтгэх 8 СЭЖҮҮР

Аюултай харилцааг илтгэх 8 СЭЖҮҮР

“Хэн нэгнийг засарна, ухаарна, бүх зүйл арай дээрдэнэ гэх хоосон найдлага хэзээ ч сайн үр дүнд хүрдэггүй. Хайртай гэж итгэж буй хүн тань харилцаанаасаа болж зовниж ааш араншин нь өөрчлөгдөж буйг мэдсэн л бол тавьж явуулж, орхих зоригтой бай. Өөрийгөө эдгээж чадах цорын ганц хүн бол та өөрөө. Хэнд ч бүү найдлага тавь.”

Сэтгэл судлал: ЗҮҮД БА СЭТГЭЛ ГУТРАЛ

Сэтгэл судлал: ЗҮҮД БА СЭТГЭЛ ГУТРАЛ

Бид зүүдэндээ айж эмээх, хөөрч баярлах, уурлах, уймрах, түгших, догдлох, гэмших зэрэг олон сэтгэл хөдлөлийг мэдэрдэг. Мөн сэтгэл зүйн байдал доройтож, ачаалал авах үед мөн сэтгэл зүйн гэмтэлд орсны дараа хар дарж, таагүй зүүд зүүдэлдэг нь нотлогдсон. Ялангуяа хүн сэтгэл гутралтай үедээ хар дарж, сэтгэлийг зовоож буй үйл явдлыг зүүдэлдэг байна.