UBLife Logo
Newsfeed

Англи хэлний мэдлэгээ сайжруулахад туслах 6 ЯРИАНЫ КЛУБ

Г.Сүрэн
Г.Сүрэн
Англи хэлний мэдлэгээ сайжруулахад туслах 6 ЯРИАНЫ КЛУБ

Англи хэлний ярианы чадвараа хөгжүүлэнгээ үе тэнгийн залуустай цагийг хөгжилтэй өнгөрүүлэхийг хүсэж байна уу? Гадаад хэл сурах хамгийн чухал алхам тухайн хэлээрээ ярих, сонсох чадвараа хөгжүүлэх билээ. Эх орондоо хэл сурч байгаа залуусын хувьд "ярих" орчныг бүрдүүлэх хүндрэлтэй. Тэгвэл өөртэйгөө ижил сонирхолтой, чадварлаг залуусын ярианы клубт нэгдэхийг зөвлөж байна. 

Ихэнх ярианы клуб долоо хоног бүр цугладаг учир тогтмол хичээллэх боломжтой. 

#1 Америкийн соёл мэдээллийн төвийн ярианы клуб

Долоо хоног бүр англи хэл дээр явагдах сонирхолтой үйл ажиллагаа зохиодог. Ярианы клубээс гадна номын хэлэлцүүлэг, мэтгэлцээн клуб, кино үдэш зэрэг хөтөлбөр англиар үнэ төлбөргүй явагддаг. 

#2 АНГЛИ ХЭЛ Сурөөд Мааарш

Ярианы дадлага хийн, англиар ярилцан шинэ найз нөхөд, хамт олонтой болох ярианы клуб долоо хоног бүрийн бямба гарагт 11 цагаас үнэ төлбөргүй зохиогдож байна. 

#3 NextGen клуб

Бямба гараг бүр 10 цагаас явагддаг мэргэжлийн багштай, олон нийтэд нээлттэй англи хэлний ярианы клуб. Очихоосоо өмнө утсаар холбогдох хэрэгтэй шүү.

#4 Global digital academy

Ихэвчлэн баасан гарагт зохион байгуулагддаг гадаад багштай ярианы клуб. Ярианы түвшин харгалзахгүй тул бүх түвшний хүмүүст нээлттэй. Үнэ төлбөргүй. 

#5 English Speaking Club of EARC

Долоо хоног бүрийн даваа, баасан гарагуудад 17:00 цагаас тогтмол зохиогддог клуб. Бүтэн жилийн төлбөр ердөө 10 мянган төгрөг. 

#6 Intro - English Speaking Club

МУИС-ийн оюутан залуусын англи хэлний ярианы клуб. Фэйсбүүк хуудсаар нь ороод анкет бөглөн бүртгүүлээрэй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.