Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Аз жаргалтай ганц бие амьдралын тухай ам нээсэн 8 АЛДАРТАН


1. Саяхан найз залуу Пит Дэвидсоноос салсан Ким Кардашьян "аз жаргалтай" ганц бие байгаа тухайгаа дэлгэжээ. Тэр дараагийн үерхлийнхээ тухай бодоход ч эрт байгаа гээд өөрийнхөө хувийн амьдрал, хүүхдүүддээ илүү их анхаарах цаг завтай болсондоо талархаж байгаа гэжээ. 

2. Селена Гомез шоу нэвтрүүлгийн үеэр ганц бие яваа тухайгаа "Гайхалтай, сүпер хоёр жил өнгөрлөө. Би ямар хайр надад тохирч, өөрийнхөө юу хүсэж буйг мэдэхийг хүсдэг. Би бодит үнэнээрээ байж, тэр хүнээсээ хэт хамааралтай ч юм уу, муухай харилцаатай, тавгүй зүйл мэдрэхийг хүсэхгүй байна. Одоо би цоо шинэ хүн, цоо шинэ харилцааг хүсэж байна" гэжээ. 

3. Женнифер Энистон "Huffpost"-д өгсөн нийтлэлдээ нийгмээс ганц бие эмэгтэйчүүдэд ирдэг дарамт шахалтын тухай бичжээ. "Хостой ч хосгүй ч, хүүхэдтэй ч хүүхэдгүй ч хүн бүр бүрэн цогц. Бид өөрийн бие, өөрийн амьдралаа юунд зарцуулах нь бидний эрх чөлөө".

4. "Ганцаардлаар дүүрэн үерхэл, аз жаргалтай ганцаардал гэж байдгийг би ойлгосон. Өөртэйгөө байх ямар гоё болохыг өдөр бүр мэдэрдэг. Би хостой ч хосгүй ч ресторанд хооллон, дарс шимэх дуртай. Нэг их ялгаагүй л санагддаг" -  Треси Эллис Росс

5. Эмма Ватсон 30 нас хүрэхдээ "үнэхээр цочролд орж байсан" тухайгаа хуваалцан, хүмүүсийн 30 нас хүрэхдээ хийсэн байх ёстой зүйлсийг шүүмжилж байв. "Тусдаа гараагүй, нөхөргүй, хүүхэдгүй, карьерын хувьд тогтворгүй 30 хүрнэ гэдэг аймшигтай зүйл мэт ханддаг. Гэвч би яг одоо хамгийн их жаргалтай байна шүү дээ. Үүнийг би "өөрийнхөө хамтрагч" гэдэг" 

6. Эмилия Кларк "Хүмүүс надаас болзож байна уу гэж маш их асуудаг ч би болзоогүй уджээ. Давгүй шүү. Бид төрөлхийн бусдыг хайрлан энэрэх хэрэгцээтэй байдаг бол миний хувьд одоогоор тэр хүн нь өөрөө л байна даа" гэжээ. 

7. Lil Nas X ярилцлага өгөхдөө "Карьертаа амжилт гаргахын тулд зарим зүйлийг золиослохоос аргагүй. Би яг одоогоор хөгжилтэй, үр бүтээлтэй амьдралыг хүсэж байна. Цаашид юу хүссэнээ л хийнэ дээ" гэжээ. 

8.Үерхлийн "хатан хаан" гэгдэх Тайлор Свифт ганц бие байгаа тухайгаа "Ер бусын үр бүтээлтэй" гэж тодорхойлжээ. "Би зүгээр л хэн нэгнийг, үерхлийг хүсэхгүй байна. Болох ёстой зүйл цагтаа болж л таарна" 

Эх сурвалж: Buzzfeed

Хамгийн их уншилттай
1
2022.09.09
Хатан хаан II Элизабетийн тухай "хайр хүргэм" 12 БАРИМТ
2
2022.09.13
Эммигийн тайзнаа Зендаяг Леонардо Ди Каприотой болзоход "хөгшдөх" тухай хошигнов
3
2022.09.20
“Би 2018 оны наймдугаар сарын 17-ноос шар өнгөнд дуртай болсон”
холбоотой мэдээ
1
Уржигдар
Жонни Дэппийн болзож буй өмгөөлөгч Жоэль Ричийн тухай 6 баримт
2
Уржигдар
ЭЕРЭГ МЭДЭЭ | Есдүгээр сард дэлхий дахинд өрнөсөн 9 эерэг үйл явдал
3
Уржигдар
Онцлох сайт: Солонгос, англи, хятад зэрэг таван хэлээр үнэгүй үлгэр сонсож, уншиж болох...
санал болгох
1
Уржигдар
Жонни Дэппийн болзож буй өмгөөлөгч Жоэль Ричийн тухай 6 баримт
2
Уржигдар
Онцлох сайт: Солонгос, англи, хятад зэрэг таван хэлээр үнэгүй үлгэр сонсож, уншиж болох...
3
Уржигдар
О.Анхзаяагийн "Lost in Sound" (Анирт алсрах нь) номоос онцлох 12 ЭШЛЭЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
1
2
0
0
0
2
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

zochoon 4 өдрийн өмнө 202.126.92.175

Taylor chin jujigchin zaluutaigaa hamt bgzde

0 Хариулах