UBLife Logo
Newsfeed

Урлагт хайртай, урлаг сонирхогч хэн бүхэнд таалагдах "гайхалтай" 22 сайт

Г.Сүрэн
Г.Сүрэн
Урлагт хайртай, урлаг сонирхогч хэн бүхэнд таалагдах "гайхалтай" 22 сайт

Урлагт хайртай, өдөр тутмын амьдралаа урлагтай холбон өнгөрүүлэх дуртай, "урлаглаг" уншигчдадаа зориулан олон улсын хамгийн том, шилдэг гэгдэх урлагийн сайтуудыг хүргэж байна. Дэлхийн сод урлагийн бүтээлүүдийг эх хувиар нь хамгийн чанартайгаар үзэж, урлагийн төрлүүдийн талаар сонирхолтой нийтлэл бүтээл уншин, бүр өөрийн уран бүтээлийг ч дэлхийн зах зээлд хүргэхэд эдгээр сайтууд танд туслах болно. 

1. Wiki Art - Зохион байгуулалт сайтай, төрөл бүрийн уран зургуудыг хамгийн чанартайгаар үзэж болох сайт.

2. Saatchi Art- Урлаг, урлаг сонирхогчдыг холбосон дэлхийн хамгийн том галерей. 

3. Street Art Utopia- Гудамжны урлаг сонирхогчдод зориулсан, дэлхий нийтийг хамарсан хамгийн том сайт. 

4. Art21- Энэ зууны буюу контемпорари урлагийг тольдохуйц сайт.

5. Art Parasites - Берлин хотын өнцөг булан бүрт нуугдсан урлагийн бүтээлүүдийг танд танилцуулах цахим сэтгүүл.

6. Art Forum – Орчин үеийн урлагт суурилсан олон улсын сар тутмын сэтгүүл.

7. Art Project, powered by Google– Урлагт дурлагч хэн бүхний заавал зочлох сайт. Дэлхийн өнцөг булан бүр дэх музей, галерейн урлагийн бүтээлүүдийг хамгийн чанартайгаар үзэх боломжтой. 

8. Artist A Day – Өдөр бүр нэг шинэ уран бүтээлчийг танд танилцуулж, бүтээлээс нь хуваалцах болно. 

9. Aesthetica Magazine – Гэрэл зураг, дүрслэх урлаг, хөгжим, кино, театр зэргийг багтаасан урлаг соёлын сэтгүүл.

10. Artsy- Төрөл бүрийн урлагийн бүтээлийн цуглуулгуудаас үзэх, худалдан авах, дуудлага худалдаанд оролцох боломжтой. 

11. Contemporary Art Daily - Дэлхий даяар дэлгэгдэж буй урлагийн үзэсгэлэнгийн мэдээллийг эндээс аваарай. 

12. Art Babble - Урлагийн "youtube" гэж болохуйц урлагийн бүхий л бичлэгүүдийн сан.

13. Etsy - Хуучны, гараар хийсэн, цор ганц урлагийн бүтээлүүдийн сан. Та хүсвэл өөрийн бүтээлээ байршуулаад олон улсад түгээж ч болох юм. 

14. Patron of the Arts - Түүхэн дэх бүхий л урлаг бүтээгчидтэй танилцуулах хуудас. 

15. ARTnews Magazine - 1920 онд буюу хамгийн эрт байгуулагдсан урлагийн сэтгүүл. 

16. Gallerix - Алдартай зураачдын уран бүтээлийг нэг их нарийн хайж, ялгалгүйгээр шууд л үзмээр байгаа бол ийшээ ороорой. 

17. Art Cyclopedia  - Бүх урсгал чиглэл, бүх уран бүтээлчдийн намтар, уран бүтээлийг агуулсан урлагийн томоохон нэвтэрхий толь.

18. Handmadecharlotte- Дан ганцхан урлагийн бүтээлүүдийг үзээд зогсохгүй урлагийг өдөр тутмын амьдралдаа оруулж гэр бүлийнхэн, үр хүүхэдтэйгээ цагийг өнгөрөөх журмаар гар урлал хиймээр байвал энэ сайтаар зочлоорой.

19. Pixiv- Японы бүхий л урлагийг тольдох сайт. 

20. Scene 360 Magazine- Урлаг, гэрэл зураг, шивээс, дизайн, кино зэргийн талаар шоукэйс сэтгүүл.

21. Daily Art Fixx - Урлагийг төрөл бүрээр нь ангилсан хичээлүүдтэй сайт. 

22. Arts, Artists, Artwork - Дэлхийн урлаг сонирхогч, урлаг бүтээгчдийн хамгийн том сүлжээ

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
3
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Фото: Интернэтийг эзэгнэж буй топ 10 МУУР

Фото: Интернэтийг эзэгнэж буй топ 10 МУУР

Цахим сүлжээнд хэзээ ч моодноос гардаггүй гол сэдэв бол муур гэдгийг та мэдэх үү? Хөвсгөр зөөлөн, өхөөрдөм энэ амьтад он удаан жил хүн төрөлхтний хайрыг татсаар буй. Цаашдаа ч татсаар байхыг дараах зургуудаас харж болно. Угаас яаж тэднийг хайрлахгүй байж болох вэ дээ?

Адал явдлаа эхлүүлж, аялалдаа бэлдэх 8 хэрэгтэй зүйл

Адал явдлаа эхлүүлж, аялалдаа бэлдэх 8 хэрэгтэй зүйл

Солиотой сонсогдож магадгүй гэхдээ аян замд повер банкныхаа цэнэглэгчийг хурдан гарзадмааргүй байгаа бол хөргөгчид хонуулаад үзээрэй. Учир нь ихэнх цэнэглэдэг батарейнууд хүйтэн температурт хадгалахад бүрэн цэнэгийнхээ 90% -ийг хадгалдаг.