UBLife Logo
Newsfeed

ҮЕРХЭЛ | Чамайг хайрлах 100 шалтгаан

Г.Сүрэн
Г.Сүрэн
ҮЕРХЭЛ | Чамайг хайрлах 100 шалтгаан

Чин сэтгэлээсээ бусдыг хайрлахад шалтгаан хэрэгтэй юү? Мэдээж үгүй. Гэхдээ бид нэгэндээ хэчнээн их хайртайгаа илэрхийлэхгүй л бол тэд мэдэхгүй шүү дээ. Тиймээс дараагийн удаа хайрт тань “Яагаад надад хайртай вэ?” гэж асуувал дараах 100 шалтгааныг хэлээрэй. Гэхдээ эдгээрээс хамгийн чухал нь та түүнийг байгаагаар нь л хайрладаг гэдгээ мэдрүүлэх юм шүү.

Чамайг хайрлах 100 шалтгаан 

1. Өөдөөс минь ширтээд ярьж, инээж эсвэл зүгээр л харахад чинь би дуртай.2. Чи намайг бүрэн дүүрэн ойлгодог. Ойлгож чадахгүй үедээ ойлгох гэж хичээдэгт баярлалаа. 3. Гэнэтхэн харахад мишээдэг инээмсэглэл чинь миний хайрыг татдаг.4. Бусад хүмүүст яаж харагдах нь чухал биш. Чи л намайг онцгой нэгэн болгодог.

5. Чамтай байхдаа л би өөрийнхөө байдаг.6. Жаахан хүүхэд, амьтан эрхлүүлдэгт чинь хайртай.7. Бусдыг хүндэлдэг сэтгэлд чинь хайртай.8. Чи “ЧИ” болохоор...9. Чамайг хажуу өрөөнд байгааг чинь мэдсээр байж л санадаг.10. Чамтай байхад ер бусын догдлол төрдөгт.11. Намайг огтхон ч өөрчлөгдөөсэй гэж хүсдэггүйд чинь.12. Юу ч болсон надад чин үнэнээсээ ханддаг болохоор.13. Намайг өөрийн эрхгүй “зөв” болгож байдагт чинь.14. Намайг хамгийн муугаараа байхад ч орхиж явдаггүй болохоор.15. Тэгээд миний жижиг ч хамаагүй сайхан талыг олж хардаг болохоор.16. Намайг асуухад, асуугаагүй байсан ч хамаагүй үргэлж тусалдагт чинь.17. Чамайг хараад сандардаг өөрийгөө бодохоор инээд хүрдэг. Тэгээд чамд бүр ч илүү татагддаг.

18. Гунигтай үед зүгээр ойлгож сонсож чаддаг болохоор.19. Байгаа бүхнээ хуваалцдагт чинь.20. Намайг ширтээд л харцнаас минь хайртайг ойлгодогт хайртай.21. Хэчнээн өхөөрдөм, сэтгэл татам байдагт чинь.22. Халуун дулаан сэтгэлтэй болохоор.23. Юу ч хэлээгүй байхад л сэтгэлийг минь мэдэрч чаддагт.24. Өвлийн хүйтэнд ч сэтгэлийг минь халуу шатаадагт.25. Харанхуйд чамтай байхад огт айдаггүй.26. Чи яг л миний шидтэн шиг.27. Миний хамгийн сайн найз бол ЧИ. Тиймээс чамтай өөрийнхөө тухай бүхнийг хуваалцаж чаддаг.28. Дур булаам, зөөлөн дулаан чанарт чинь.29. Өөрөө хүсээгүй байхад ч инээлгэдэг өхөөрдөм байдалд чинь.

30. Чи бүх хүмүүсээс илүү надад хамгийн ойр нэгэн болохоор.31. Чамтай хамт өтөлж чадах итгэл төрдөг.32. Гар чинь миний гарыг атгахад яг л төгс таардагт.33. Таагүй мэдрэмжтэй байхад тайвшруулдаг халамжид чинь.34. Том жижиг хамаагүй миний төлөө хийдэг бүхэнд чинь баярладаг.35. Найзуудад минь нөхөрсөг ханддагт.36. Чамд жаахан л сэтгэл гаргасан зүйлд минь хөөрөн баярладагт.37. Намайг тэврэхэд чинь бүх зүйл сайхан мэт санагддаг.38. “Хайрт минь” гэж дуудахад чинь хайртай.39. Өөрийгөө ч анхаарах завгүй байхад халамжилдагт чинь.

40. Чи надад урам зориг өгдөг.41. Эвдэрсэн бүхнийг анагааж чаддаг ид шидийн мэт сэтгэл зүрхтэй болохоор.42. Өнгөрсөн амьдрал, дурсамжаа хуваалцдагт чинь дуртай.43. Тэврээд л, тэврээд л баймаар санагдуулдагт.44. Чиний дэргэд байхад би юунаас ч айхгүй.45. Өвдөхөд минь ч орхиж явдаггүй.46. Гэрт минь байхад.47. Зүгээр л чамтай ярихад.48. Хэний ч өгч чадахгүй халуун сэтгэлийг бэлэглэдэг.49. Ажилдаа явахаасаа өмнө духан дээр минь үнсдэгт.

50. Жинхэнэ хайр ямар байдгийг надад мэдрүүлсэн болохоор.51. Үргэлж амар амгалан байдагт чинь хайртай.52. Чиний үнсэлт намайг уяраадаг.53. Уурлахдаа гаргадаг инээдтэй царайнд чинь.

54. Намайг уучилж, маш олон боломж олгодогт чинь.55. Үргэлж гэнэтийн бэлэг барьдаг болохоор.56. Чиний дур булаам хоолойд чинь.57. Хүнд бэрх цаг үед ч тэвчээртэй ханддаг.58. БИ ЗҮГЭЭР Л ЧАМД ХАЙРТАЙ.59. Чи хайртай гэж хэлэхээсээ илүү илэрхийлдэг.60. Хэзээ ч урам зоригоо алддаггүй.61. Чамтай хамт ирээдүйгээ төсөөлөх дуртай.62. Миний бүх мөрөөдлийг биелэх боломжтой гэдгийг мэдрүүлсэн.63. Чи бол жинхэнэ эр хүн/ хатагтай.64. Бид хамтдаа ихийг туулж, олон зүйлийг өнгөрүүлсэн.65. Араас минь тэврэхэд.66. НАДАД ИТГЭДЭГТ ЧИНЬ ХАЙРТАЙ.

67. Миний дэргэд уйлахаасаа санаа зовдоггүй болохоор.68. Чи л намайг онцгой нэгэн болгодог.69. Чи өөрөө ч миний хувьд ХАМГИЙН ОНЦГОЙ.70. Амьдралын хором мөч бүрээс аз жаргал олж хардагт чинь хайртай. 

71. Чи бол ЕР БУСЫН.72. Хамтдаа элгээ хөштөл инээж чаддаг болохоор.73. Надад үргэлж хамгийн шилдэг санааг санал болгодог.74. ХАЙРТАЙ гэж хэлэхдээ инээмсэглэдэгт чинь дуртай.75. Намайг урагшлахад түлхэж, хичээх хэрэгтэйг минь ойлгуулдаг.76. Чамд уурлах үедээ өөрийгөө буруутгадаг. 

77. Намайг энэ ертөнцийн цор ганц гэдгийг мэдрүүлдэгт.78. Гэр бүлийг минь хүндэлдэгт.79. Хошин, хөгжилтэй занд чинь.80. Чи миний хамгийн том шүтэн бишрэгч байж, үргэлж дэмждэг.81. Чи хичээл зүтгэлээрээ хэнийг ч дагуулахгүй.82. Ямар ч үед дур булаам байдаг болохоор.83. ЧИ ЭГЭЛ БИШ.84. Намайг дэрлэхэд үнэртдэг үсэнд чинь.85. Чиний хоолойд.86. Зэрэгцээд зогсоход.87. Чиний мөрөөдөл бол миний мөрөөдөл.88. Гунигтай үедээ ч намайг хараад инээмсэглэдэгт чинь.89. Чиний үнэрт.90. Өөрийгөө хайрладагт чинь.91. Инээхдээ үрчийдэг хацранд чинь хайртай.92. Намайг өөрөөс минь ч илүү мэддэг.93. Олон хүний дэргэд намайг ширтэхэд чинь.94. “ЧИ ЭНЭ ЕРТӨНЦИЙН ХАМГИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ НЬ” гэж хэлдэгт чинь.95. Бусдыг намайг гомдоохыг тэвчдэггүй “муухай” аашинд чинь хайртай. 

96. Чамтай хамт байхад жижиг зүйлд ч аз жаргалтай байдаг.97. НАМАЙГ БАЙГААГААР МИНЬ ХАЙРЛАДАГТ.98. Чамтай байх өдөр бүр цоо шинэ мэдрэмж, дурсамж төрүүлдэгт.99. Чамайг үнсэхэд дэлхий зогсох шиг л … болдог. 

100. БИД БИЕ БИЕНДЭЭ ТӨГС ЗОХИЦДОГ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
4
0
2
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.