Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Засгийн газар: 2023 онд нэг сая жуулчин хүлээн авна


Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, зарим асуудлуудыг хэлэлцэн баталсны дотор аялал жуулчлалын салбарын хэтийн төлөвлөгөөг мөн ярилцжээ. Энэ оны хоёрдугаар сард Монгол Улс хилээ нээснээс хойш долоон сар гаруй хугацаа өнгөрөхөд энэ зуур 210 мянган жуулчин хүлээн авч эдийн засагт 750 тэрбум төгрөгийн орлого оруулаад байгаа аж. Харин жилийн эцэс гэхэд жуулчдын тоог 250 мянгад хүргэж, жуулчдаас олох орлогыг нэг их наяд төгрөгт хүргэх зорилт тавьжээ.

2019 онд хамгийн их буюу 577 мянган гадаадын жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын салбараас 607 сая ам.долларын орлого төвлөрүүлсэн бөгөөд энэ нь тухайн жилдээ ДНБ-ий 6.4 хувийг эзэлж байсан юм. Харин 2020 онд 58 мянга, 2021 онд 33 мянган жуулчин хүлээн авсан нь дотоодын эдийн засагт хүндрэл үүсгэх голлох шалтгаан болсон билээ.

Иймд Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг богино хугацаанд сэргээж, 2023 онд нэг сая жуулчин хүлээн авах, мөн тус салбарын орлогыг 1,2 тэрбум ам.доллар буюу 4,2 их наяд төгрөгт хүргэхээр зорилт тавьжээ. Ингэснээр ДНБ-ий 11.5 хувийг аялал жуулчлалын салбараас бүрдүүлэх бөгөөд харин 2024 онд үүнийг 16 хувьд хүргэхэд чиглэн ажиллахаар тохиролцов. 

Түүнчлэн Ерөнхий сайдын дэргэд Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хороо байгуулсан бөгөөд тус хорооны Ажлын албыг 11 орон тоотой байхаар баталлаа. Мөн хорооны өдөр тутмын үйл ажиллагааг явуулах, салбар хоорондын уялдааг хангахад хорооны дэргэд байнгын Ажлын алба байх нь зүйтэй гэж үзжээ.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.03.12
Будапештын тэмдэглэл
2
2024.02.19
Lonely Planet: 2024 онд аялах шилдэг орноор Монгол улсыг нэгдүгээрт жагсаажээ
3
2024.01.18
Аялагчдын сонголт: 2024 онд аялах шилдэг 25 газрыг нэрлэжээ
санал болгох
1
13 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
15 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
18 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.