Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Амьдралд нь өөрчлөлт хэрэгтэй байгаа хүн бүхэнд санал болгох 8 арга


Та яг одоо ямар нэгэн өөрчлөлт хиймээр байна уу? Жижигхэн санагдаж болох ч үр дүн нь төсөөлөмгүй ийм нэгэн зүйлсийг та туршаад үзээрэй.

1. 16 хувь хүний тестийг бөглөөд өөрийн яг ямар хүн болохыг олж мэдээрэй.

Уг тестийг бөглөснөөр та өөрийгөө ямар төрлийн хүн болох, ямар мэргэжил илүү тохирох зэргийг олж мэдэх боломжтой. Тэр дагуу явахгүй юм гэхэд ядаж л сонирхолтой шүү дээ. Таныг зорилгоо олж авахад туслах ч юм билүү. Бөглөхийг хүсвэл ЭНД дараарай. 

2. Хэрэв илүү гүн гүнзгий тест бөглөмөөр байвал үүнийг бөглөж болно.

Та мөн л ямар төрлийн хүн бэ гэдгээ харах боломжтой. Гэхдээ өмнөх тестээс илүү дотоод руу өнгийсөн гэдгийг хэлэх нь зүйтэй. ЭНД дарж бөглөөрэй. 

3. Бүх зүйлийг багтаасан "bullet journal" хийх. /BUJO/

Энэ төрлийн тэмдэглэл нь энгийн нэг дэлгүүр хэсэх, 10 цагт эмчид үзүүлнэ гэсэн жагсаалтаас өөр. Харин амьдралд тань хамгийн хэрэгтэй томоохон үйл явдлуудыг хөтлөхөөс гадна өдөр болгон хэр хэмжээний ус уусан, тэр өдөр сэтгэл хөдөлгөх эсвэл гуниглуулах юу болсон зэргийг маш тодорхой, богино байдлаар бичих юм. Хэдэн ном уншмаар байгаагаа, хэддүгээр хуудсан дээр явж байгаагаа ч бичих боломжтой юм шүү. Дэвтрээ янз бүрээр чимэглэж, гоё зураг хөрөг нааснаар эргээд уншихад сайхан байна.

4. Утсан дээрээ ус уух, хоол идэхэд зориулагдсан төлөвлөгөө гаргадаг аппликэйшн татах.

Юу идэж, ууж байгаадаа санаа зовж байна уу? Өдрийн авах ёстой илчлэг, витаминаа бүрэн авч чадаж байна уу гээд л. Цаашид санаа зовох хэрэггүй. Ийм төрлийн аппликэйшн татаж аваад идсэн бүх зүйлээ маш сайн хянах боломжтой. Хамаагүй амар бас эрүүл амьдралын хэв маягт тань тус болно.

5. Олон нийтийн сүлжээг шинэ адал явдал, төлөвлөгөөнд зориулан ашигла.

Та янз бүрийн аялал, зөвлөгөө, сургалт, зөв хооллолтын хуудсуудыг дагаарай. Зүгээр л скроллдож суудаг үеэ бага багаар багасгаад, илүү үр дүнтэй, сонирхолтой, хэрэг болохуйц хуудас, хүмүүсийг даган, заавар зөвлөгөөг нь ашиглаарай.

6. 1 минутын дүрмийг ашиглах.

Бид өмнө нь энэ дүрмийн тухай мэдээ оруулж байсан. Энэ нь хэрэв ямар нэг зүйлийг хийхэд 1 минут ба түүнээс бага хугацаа орохоор байвал шууд хийнэ гэсэн үг. Эргэлзэж тээнэгэлзэх зүйлгүй шууд хийх ёстой. Та дэлгэрэнгүйг унших бол ЭНД дарна уу.

7. Сар болгон сайн үйл хийх. Тийм том зүйл байх албагүй.

Бусдыг хайрлаж, бусдад туслах нь таны энэ оны зорилт байвал ямар вэ! Хүн өөрийгөө хайрласнаар бусдыг хайрладаг шүү дээ. Өрөөлийн төлөө сайхан сэтгэл гаргавал та ч өөртөө сэтгэл хангалуун байх болно. Эхний сард та хотод байдаг аль нэгэн худгийн усыг бүтэн өдөр дааж болно. Тийм ч үнэтэй биш шүү дээ. Бас дараа сар нь та олон нохой хооллож, дараа сар нь хөгшчүүдэд тусалж, сүү боов боорцог өгч болох юм. Юу ч байсан, ямар ч зүйл байсан сайн үйл л бол сайн үйл учир хүндээр хүлээн авч өөрийгөө хүчлэхгүйгээр яг хүссэн үедээ заавал нэг зүйл хийгээрэй. Танд илүү, бусдад хэрэгтэй юу байна, сайн бодоорой.

8. Бясалгал, йог хийж өөрийгөө чөлөөлөх 

Энэ онд анхаарах нэгэн зүйл бол өөрийгөө танин мэдэж, амар амгаланг олох юм. Та маш олон цагийг өөртэйгөө өнгөрүүлж чадвал хамгийн чухал зүйлийг биелүүлж чадлаа гэсэн үг. Гэртээ хийж болох хамгийн үр бүтээлтэй дасгал хөдөлгөөнүүд шүү дээ. Онлайн хичээл үзэж, бичлэг даган хийж, амьдралынхаа нэгэн хэвшил болгоорой.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
13 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
2
13 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
3
14 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
14 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
15 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
19 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (4)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

zolig 2022.11.16 221.160.197.2

linke holbood uguurei

0 Хариулах


Unshigch 2022.11.15 108.30.156.102

oligtoihn shig yum orchuulchihgui. dutuu dulimag yum hiij bhiin. uhaand ni uhna ishig uhsen ymnud.

0 Хариулах


Зочин 2022.11.09 202.131.227.213

Linkee holbooroi

0 Хариулах


Li 2022.11.09 64.119.31.185

End daraarai gesen holboosuud n alga bn. Linkuudee holbood uguurei bayarlalaa

0 Хариулах