UBLife Logo
Кино

"Princess Diaries" киноны гуравдугаар анги гарахаар боллоо

О.Анхзаяа
О.Анхзаяа
"Princess Diaries" киноны гуравдугаар анги гарахаар боллоо

Бидний хүүхэд байхаасаа үзэж, дурлаж ирсэн The Princess Diaries киноны гуравдугаар ангийг хийх гэж буйгаа зарлалаа. Disney-ийн зүгээс Аадрита Мукержи шинэ зохиолоо бэлдсэн ба киног дахин бүтээхийн оронд харин ч үйл явдлыг нь үргэлжлүүлэх байдлаар өрнүүдэхийг илүүд үзэж байгаа аж.

Жүжигчин Энн Хатауэй гуравдугаар ангид тоглох эсэх нь бүрэн тодорхой болоогүй ч тэрээр энэхүү төслийг маш их дэмжиж буйгаа илэрхийлсэн байна. Мөн хүмүүс түүнийг гуравдугаар ангид тоглоно хэмээн найдаж, бусад жүжигчдийн багийг ч бүгдээрээ эргэн ирнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

"Хэрэв жүжигчин Жули Эндрюс оролцох боломжтой бол үнэхээр гайхалтай байх болно" хэмээн жүжигчин нэгэн ярилцлагынхаа үеэр хэлсэн билээ. 

2001 онд анх гарч, дэлхий дахинаа 165 гаруй сая долларын ашиг олсон энэхүү киноны хоёрдугаар анги 2004 онд гарч байсан билээ. Харин бид гуравдугаар ангийг үзэх л үлдээд байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
5
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.