Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

“Үлгэр домог, өв соёл-2022” төсөлд 8100 сурагч хамрагджээ


ХБНГУ дахь Монгол Улсын соёлын элч О.Оюунтуяагийн санаачилгаар “Үлгэр домог, өв соёл- 2022” төслийг Соёлын яамны “Соёл, урлагийг дэмжих сан”-гийн дэмжлэгтэй “Соёл, урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент зөвлөгөө” төрийн бус байгууллагаас жишиг төсөл хэлбэрээр хэрэгжүүлжээ. Төслийн хүрээнд энэ оны 9-р сарын 17-ноос 11-р сарын 10-ыг хүртэл 15 үйл ажиллагааны чиглэлд хамаарах 140 гаруй арга хэмжээг зохион байгуулж, Нийслэлийн 9 дүүргийн 15 сургуулийн 6000 гаруй сурагчийг, үзэсгэлэнгийн арга хэмжээг оролцуулаад нийт 8100 сурагчийг амжилттай хамруулжээ. 

Уг төслийн хүрээнд,

  1. “Миний үлгэрийн ертөнц” уралдаан
  1. Гэрэгэт элч
  2. Мэргэн түшмэд 
  3. Сайн үйлсийн баатрууд 
  4. Алдартны өргөө
  5. Үлгэрийн баатрууд амилсан нь 
  6. Үлгэрийн ертөнц музейд
  7. Үлгэрийн урлан 
  8. Богцтой бадарчин
  9. Үлгэрийн студи 
  10. Амтат үлгэр 
  11. Үлгэрийн цаг 
  12. Үлгэрийн цахим өргөө
  13. Миний үлгэрийн ертөнц үзэсгэлэн 
  14. Статистик судалгаа зэрэг 15 үйл ажиллагааг зохион явуулсан аж.

Энэ жилийн “Үлгэр домог, өв соёл” төслийг  “Хүн, байгалийн харилцан шүтэлцээ” сэдвийн дор зохиож, сэдвийн дагуух үлгэр домог, сургамжит зохиолуудыг сурагчдын нас, сэтгэхүйн онцлогт тохируулан сонгож, салбар салбарын хүмүүсээр уншуулж, хүүхдүүдтэй харилцан ярилцав. 

Түүнээс гадна өв соёлыг таниулах, түгээх ажлын хүрээнд тууль хайлуулж, монгол аман зохиолын онцлогийг таниулах үлгэрүүд ярилцах, түүнээс сэдэвлэн бүтээл туурвих, тайзны урлаг буюу хүүхэлдэйн жүжигчилсэн тоглолтоор агуулгыг хүргэх, сурагчид өөрсдөө засаж бэлтгэсэн тайзан дээрээ өөрсдийн гараар урласан баатруудаа амилуулах зэргээр хүүхдийн оролцоо, бүтээлч байдлыг дэмжсэн олон арга хэмжээ зохиосон юм. 

Төслийн хаалтын үйл ажиллагаа 11-р сарын 23-нд Гадаад харилцааны яаманд болж, энэ жилийн төслийн тайлангаа танилцуулж, үр дүнгээ хэлэлцэх юм. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
6 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
6 цагийн өмнө
Краштайгаа амжилттай чатлахад чинь туслах 6 зөвлөгөө
санал болгох
1
8 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.