Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Охинтойгоо ихэр гэж андуурагддаг 45 настай ээж


Залуу насаа хадгалах нь хэн хүнээс ихээхэн хичээл зүтгэл шаарддаг билээ. Тэгвэл итгэмээргүй залуухан харагддаг 45 настай Жолин Диаз хэн хүнийг алмайруулж байна. 

Тэрбээр 22 настай охинтой бөгөөд хүмүүс тэднийг эгч дүүс, ихрүүд гэж андуурах нь элбэг гэнэ. 

Түүний охин Мэйлани Паркс багаасаа л ийм зүйлс сонсож өссөн тул ээжтэйгээ чацуу мэт харагдах нь дасал болсон зүйл гэж ярьжээ. Түүний бага байхад хүмүүс Жолин Диазыг хэзээ ч түүний ээж гэж хардаггүй, эгч нь л байх гэж боддог байсан гэв.

Гэвч наснаасаа хэт залуу харагддаг нь заримдаа багахан асуудал үүсгэдэг гэнэ. 

Нөхрөөсөө салж, охиноо ганцаараа өсгөж байсан тэрбээр өмнө нь ахлах сургуульд багшилдаг байжээ. Ингээд Мэйланиг 10 нас хүрэхэд нь Калифорни руу нүүсэн байна. Тэрбээр итгэмээргүй залуухан харагддагаасаа болоод хэд хэдэн удаа Hinge-ийн хаягаа устгуулж байсан гэнэ. Учир нь хүмүүс түүний нас болон зургийг хараад хуурамч хаяг, залилагч байх магадлалтай гэж үзэн репорт хийчихдэг гэж Жолин ярьжээ. 

Тэр хоёр ээж охин гэхээсээ найзууд шиг л харилцаатай байдаг гэжээ. 

Тэд хоёул хэд хэдэн болзооны платформ дээр хаягтай бөгөөд заримдаа бүр давхар болзоонд явдаг аж. 

"Бид хоёр давхар болзоонд явдаг ихэвчлэн боулинг тоглох, кино үзэх, явган аялал хийх, далайн эргийг зорих дуртай. Мэйлани надаас байнга л болзооны талаар зөвлөгөө авдаг юм. Миний өгдөг зөвлөгөөнд итгэж, хэрэгжүүлэхийг хичээж байгаа нь надад сайхан санагддаг" гэж Жолин ярилцлагадаа дурджээ. 

Жолин Диаз инстаграмдаа 638 мянган дагагчтай аж.

Жолины хувьд нас чухал биш бөгөөд гагцхүү түүний шалгуурт нийцэхүйц бие сэтгэлийн хувьд бүрэн төлөвшсөн эртэй учрахыг хүсдэг гэдгээ илэрхийлжээ. 

Эх сурвалж: Brightside

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
6 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
2
6 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
3
7 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
7 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
8 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
12 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
3
0
0
1
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.