Үзэгчдийн сэтгэлд хоногшсон Зул сарын сэдэвт бүтээлүүдийн нэг болох ‘Love Actually’ киноны 20 жилийн ой удахгүй тохиох гэж байна. Тэгвэл энэхүү ойг тохиолдуулан киноны уран бүтээлчид эргэн нэгджээ. Гол дүрийн жүжигчид болох Хью Грант, Лаура Линни, Эмма Томпсон, Билл Найхи, Томас Броди-Сангстер болон киноны зохиолч, найруулагч Ричард Кертис нарын оролцсон тусгай нэвтрүүлэг ирэх долоо хоногийн мягмар гарагт ABC телевизээр цацагдахаар болжээ.
2003 онд дэлгэцнээ гарсан уг романтик комеди киноны үйл явдал Лондонд өрнөдөг. Эл бүтээлд Зул сарын баярын үеэр хайр дурлалтайгаа учирч буй өөр өөр хүмүүсийн амьдралыг гайхалтай хослуулснаараа үзэгчдийн сэтгэлд хоногшиж, баярын үеэр хүмүүсийн үзэх дуртай бүтээлүүдийн нэг болсон билээ.
Эх сурвалж: CNN