UBLife Logo
Newsfeed

Бидний сонсох дуртай дууны үг хайр сэтгэлд хэрхэн ханддагийн маань илэрхийлэл гэнэ

Ub.life
Ub.life
Бидний сонсох дуртай дууны үг хайр сэтгэлд хэрхэн ханддагийн маань илэрхийлэл гэнэ

Хүмүүсийн дуртай дууны үгээс тэдний ээнэгшлийн хэлбэрийг шинжиж болно гэж Торонтогийн их сургуулийн судлаачид дүгнэжээ. “Personal Relationships” сэтгүүлд нийтлэгдсэн уг судалгаагаар, хайр дурлалын сэдэвтэй, дуртай дууны үг нь тухайн хүний хайр, харилцааг гэх хандлагыг харуулдаг гэнэ. Ээнэгшлийн онолоор хүүхэд бага ахуйдаа эцэг эх, асран хамгаалагчидтайгаа хэрхэн харилцаж байсан нь насан туршид бусадтай тогтоох холбоо харилцаанд нь нөлөөлдөг гэдэг. Торонтогийн их сургуулийн судлаачид 600 орчим хүний дуртай дууг тэмдэглэж аван, романтик харилцааны түүхийнх нь талаар асуултууд асууж, нийт 7000 гаруй дууг шинжиж үзээд хүн өөрийнх нь ээнэгшлийн хэлбэрт хамгийн ойртох утга бүхий үгтэй дууг илүүд үздэг гэх дүгнэлтэд хүрчээ. 

Уг онолоор ээнэгшлийг нийт дөрвөн загварт хуваасан байдаг. Эрүүл ээнэгшилтэй хүмүүс хамтрагчдаа итгэж, нээлттэй харилцаж, урт хугацааны тогтвортой харилцаа тогтоож чаддаг. Айдастай хэлбэрийн ээнэгшилтэй хүн хаягдахаас эмээж, хардаж, өөрийнхөө үнэ цэнийг тодотгон баталгаажуулах эрмэлзэлтэй байдаг бол зайлсхийх хандлагатай хүмүүс бусадтай дотносохоос эмээж, бие даасан байдлыг хэт үнэлдэг, тиймдээ ч урт хугацааны, тогтвортой харилцаа үүсгэж чадахгүй байх талтай. Замбараагүй, холимог хэлбэрийн ээнэгшилт хүмүүс тааварлахын аргагүй, тогтворгүй авир, үйлдэл гаргадаг аж. Яг л Кэти Пэрригийн “Hot N Cold” шиг. 

Эрүүл хэлбэрээр ээнэгшдэг хүмүүс Этта Жэймсийн “At Last”, Сонни, Шэрийн “I Got You Babe” зэрэг дуунд дуртай бол айдсаас үүсэх ээнэгшилтэй хүн Майли Сайрусын “Wrecking Ball”, Дрэйкийн “Hotline Bling” зэрэг дуунд дуртай байдаг нь ажиглагджээ. 

Зайлсхийх хандлагатай хүмүүс TLC хамтлагийн “No Scrubs”, Уикндийн “The Hills”-д дуртай бол ээнэгшлийн холимог хэлбэртэй хүмүүс Сэм Смитийн “I’m Not The Only One”, Аделийн “Rolling in the Deep” тэргүүтэй дууг таалах магадлал өндөр байв.  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Фото: Интернэтийг эзэгнэж буй топ 10 МУУР

Фото: Интернэтийг эзэгнэж буй топ 10 МУУР

Цахим сүлжээнд хэзээ ч моодноос гардаггүй гол сэдэв бол муур гэдгийг та мэдэх үү? Хөвсгөр зөөлөн, өхөөрдөм энэ амьтад он удаан жил хүн төрөлхтний хайрыг татсаар буй. Цаашдаа ч татсаар байхыг дараах зургуудаас харж болно. Угаас яаж тэднийг хайрлахгүй байж болох вэ дээ?

Адал явдлаа эхлүүлж, аялалдаа бэлдэх 8 хэрэгтэй зүйл

Адал явдлаа эхлүүлж, аялалдаа бэлдэх 8 хэрэгтэй зүйл

Солиотой сонсогдож магадгүй гэхдээ аян замд повер банкныхаа цэнэглэгчийг хурдан гарзадмааргүй байгаа бол хөргөгчид хонуулаад үзээрэй. Учир нь ихэнх цэнэглэдэг батарейнууд хүйтэн температурт хадгалахад бүрэн цэнэгийнхээ 90% -ийг хадгалдаг.