Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

“СМАРТ ХЭРЭГЛЭЭ” : Ухаалаг утсыг ухаалгаар ашиглая!


Таны хүүхэд өдөрт хэдэн цагийг гар утастайгаа өнгөрүүлдэг вэ? Тэд ухаалаг утасны сөрөг үр дагавруудын тухай хангалттай мэдлэг, мэдээлэлтэй байж чаддаг болов уу? 

Хүүхдийн боловсролыг дэмжих, тэдний өсөж торних эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх чиглэлээр салбартаа цойлсон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг Мобиком Корпораци ээлжит хөдөлгөөнөө эхлүүлжээ. 

Тэд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Монгол орон даяар SMART EDUCATION төслөө хэрэгжүүлсэн нь ЕБС-ийн 4-9-р ангийн 3000 гаруй сурагчдад хүрч, хүүхэд бүрд ухаалаг гар утас, шинэ дугаар, дата багц зэрэг цахим хичээлд шаардлагатай хэрэглэгдэхүүнүүдийг цогцоор нь бэлэглэсэн юм. Ингэснээр гар утас, интернэтгүй орчин нөхцөлд амьдардаг ч мөрөөдөл, хүсэл тэмүүллээ өвөртөлсөн мянга мянган сурагчдад бусадтайгаа адил тэгш хөгжих, суралцах боломжийг нээж өгсөн юм.

Тэгвэл Мобиком Корпораци нь төслийн хэрэгжүүлэгчийн хувьд хүүхдүүдийг мэдээллийн аюулгүй байдлаа хамгаалж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд мэдлэг, мэдээллээр хангах, ухаалаг утасны зохистой хэрэглээнд уриалах зорилгоор “SMART ХЭРЭГЛЭЭ” видео хичээл бэлтгэн ЕБС-ийн 4-9-р ангийн сурагчдад хүргэж эхэллээ. 

Өнөөдрийн байдлаар Нийслэлийн Ерөнхий Боловсролын 21-р сургууль, 85-р сургууль, Өнөр цогцолбор сургуулиудад видео хичээлээ толилуулж, нийт 400 гаруй сурагчдыг ухаалаг утсыг ухаалгаар ашиглахад уриалаад байна. 

“SCREEN TIME асааж өөрийнхөө утасны хэрэглээг хянаж болдгийг би сая л мэдэж авлаа. Бусад найзууд маань ч бас энэхүү зөвлөмжийг хэрэгжүүлж гар утасныхаа хэрэглээг хянаасай гэж хүсэж байна”

85-р сургуулийн сурагч Б.Жаминпүрэв

“SMART ХЭРЭГЛЭЭ” видео хичээлд сурагчдын нас, сэтгэхүйн онцлогт таарсан сэдвүүдийг хөндөхийн зэрэгцээ тэдэнд хэрхэн гар утасны хэрэглээгээ хянах, мэдээллийн аюулгүй байдлаа хэрхэн хамгаалах тухай бодит зөвлөмжүүдийг хүргэжээ. 

Тухайлбал, гэр бүлээрээ ярилцаж, хоолны ширээний ард, хичээл хийх орон зайд, унтлагын өрөөндөө гэх мэт хүссэн байршлаа утасгүй бүс болгох, өөрийн утсанд суулгаж буй бүхнээ сайтар нягталж, хэрэгцээгүй апликейшнуудийг тогтмол устгаж хэвших, интернэтээс хайлт хийхдээ HTTPS бүхий домэйн нэртэй вэб ашиглах гэх мэт сурагчдын хэрэглээнд ойр, шууд хэрэгжүүлж болохуйц зөвлөмжүүдийг багтаасан байна. 

Мөн энэхүү хичээлийн хүрээнд “Окулопластик” нүдний эмнэлэгтэй хамтран сурагчдыг хараа зүйн урьдчилан сэргийлэх үзлэгт үнэ төлбөргүй хамруулжээ. 3 сургуулийн нийт 400 гаруй хүүхдэд үзлэг хийхэд анги ахих тусам сурагчдын харааны чадал 0,8 ба түүнээс бага байх нь ихсэж буйг нарийн мэргэжлийн эмч нар онцолж байна. Өөрөөр хэлбэл сурагчдын нас ахих тусам нүдний бүтцийн болон үйл ажиллагааны өөрчлөлттэй байх нь ихсэж байгаа юм. Үүний гол шалтгаан нь хэт их цагаар дэлгэц ширтэх, цагийн хязгааргүй гар утсаа хэрэглэхтэй холбоотой гэдгийг дурдлаа.


“Өнөөдрийн хичээл нь манай сурагчдын нас, сэтгэхүйн онцлогт яг таарсан үр өгөөжтэй хичээл байлаа. Дунд ангийн сурагчдын хувьд утасны хэрэглээ цахим хичээлтэй холбогдуулан өндөр байдаг. Энэхүү сургалтын хүрээнд манай хүүхдүүд утсаа яаж хэрэглэх вэ, ямар зарчмаар утастайгаа харьцах вэ гэх мэт нарийн, тодорхой зөвлөмжүүдийг ойлгож, сурч авсан гэдэгт итгэлтэй байна.”

85-р сургуулийн Дизайн, технологийн багш Г.Одгэрэл


Цаашид ЕБС-ийн 4-9-р ангийн сурагчдад “SMART ХЭРЭГЛЭЭ” видео хичээлийг улирал бүр тогтмол хүргэхээр төлөвлөж байгаа бөгөөд энэхүү хичээлийн цар хүрээ, үр дүнг нэмэгдүүлэх зорилгоор Мобиком Корпорацийн ажилтнууд өөрсдийн биеэр хүүхдүүдийнхээ ангид хичээл зааж байна. 

Сурагчдыг ухаалаг утасны зөв дадалд сургаж, тэдний эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалахад багаас нь үнэн бодит зөвлөмж, мэдээ мэдээллээр хангадаг байх нь чухал. Тэдний хувьд хамгийн ойрын зөвлөгч, сургагч нь эцэг, эх, асран хамгаалагч тул уншигч таныг ч мөн адил ухаалаг утсыг ухаалгаар ашиглах давалгаанд нэгдэхийг уриалж байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.04.11
ТҮК-ийн ажилтнуудын цалинг 3.5 сая төгрөг болгоно
2
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
3
2024.04.03
Алисагийн тэмдэглэл: Дээрэлхэлт хэрээс хэтэрч буй энэ үед "Cancel Culture"-ийг зөвөөр а...
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.