Дэлхийн ур чадварын тэмцээний өрөг угсралтын төрөлд оролцож, 708 оноогоор Medallion for excellence шагналыг хүртсэн О.Наранбаатар
Багад математикийн хичээлдээ сурлага сайтай байлаа. Тэр үед ах, эгч нар “Чи, эдийн засагч болбол мөнгө их олно” гэдэг байсан л даа. Би ч “Нээрэн, тийм” гэж санана. Харин есдүгээр ангид орох үеэс “Би ер нь сайн эдийн засагч болж чадах уу, энэ мэргэжлээр суралцлаа ч надад ажлын байр олдох уу?” гэх байдлаар эргэлзээ төрөх болсон. Эргэлзээ маань лавширсаар есдүгээр ангиа төгсөөд шууд л Барилгын политехник коллежид элсэх болов. Ээжтэйгээ тийш очиж нэлээд зөвлөлдсөний дүнд өрөг угсралтын мэргэжлийг сонгож орсон.
Өрөг угсрагч гэхээр тоосго давхарлаад тавьдаг л мэргэжил хэмээн бодож сонгосон хэрэг л дээ. Манай сургууль IX-XI сард онолын хичээл ороод, XI сараас дадлагад гарч эхэлдэг юм. Дадлагад гарангуутаа л “Энэ ажлыг сайн гүйцэтгэж сурвал мөнгөтэй болох юм байна” гэсэн бодол төрсөн.
Аав маань Blue Sky, “Оргил” супермаркетын Налайх дахь салбар, Энканто хотхон зэрэг олон барилгын шилэн фасадад ажиллаж байсан. Би ч гэсэн улсынхаа бүтээн байгуулалттай хөл нийлүүлэн алхах зорилготой. Бурхан хүнийг бүтээсэн, бусдыг нь барилгачид бүтээсэн гэж үг байдаг шүү дээ.
Барилгын салбарт өрөг угсралтын үнэлгээ өндөр байдаг. Нэг метр квадратад 50-55 тоосго орно гэж тооцдог юм. Ердийн улаан тоосгоор барилга өрөхөд 50 тоосго тавиад л 15 мянган төгрөг авна. Тухайн хүн 200 тоосго өрөхөд ихдээ хоёр цаг зарцуулна гэж тооцвол 60 мянган төгрөгийг энэ хугацаанд олно гэсэн үг. Мөн өнгөлгөөний хананд 50 тоосго өрөхөд 40-50 мянган төгрөгийн үнэлгээтэй. Энэ ажлыг 30 минутад л гүйцэтгэх боломжтой шүү дээ. Би өдөрт багадаа 200-250 мянган төгрөгийн цалин авах боломжтой байр суурин дээр ирээд байна. Хичээж зүтгэсэн учраас энэ түвшинд хүрчээ.

Хоёрдугаар дамжаанд байхдаа сургуулийнхаа ур чадварын тэмцээнд оролцоод түрүүлсэн юм. Ингээд Монголын ур чадварын тэмцээнд оролцсон сургуулийнхаа хүүхдийн туслахаар хамтарч ажиллах болов. 2018 онд өөрөө бие даан оролцож эхний шатандаа түрүүлсэн ч дараагийн хоёр шатанд хоёрдугаар байр эзэлж байлаа. Түүнээс хойш бэлтгэлээ таслахгүй хийсээр 2021 онд оролцохдоо түрүүлсэн.
Харин өнгөрсөн сард Улсаа төлөөлөн дэлхийн ур чадварын тэмцээнд өрсөлдөж 708 оноогоор Medallion for excellence шагналыг хүртээд байна. Тэмцээний эхний арван байрт шалгарсан хүүхдүүд 700-гаас дээш оноо авсан юм. Түрүүлсэн хүүхэд 727 оноотой байна лээ. Тэгэхээр энэ жилийн өрсөлдөөн чанга, хоорондоо маш ойролцоо байсан.
Манай сургуулийн хүүхдүүд 2015 оноос хойших хугацаанд Монголын ур чадварын тэмцээний өрөг угсралтын төрөлд тогтмол тэргүүлсэн. Энэ бүх амжилт болоод бидний сургалт, үйл ажиллагааны чанар Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн дэмжлэг туслалцаатай салшгүй холбоотой.
Өрөг угсралтын онцлог нь тэмцээний үеэр гүйцэтгэх ажлын зураг урьдчилж задардаггүй. Тиймээс бэлтгэл хийхдээ тэмцээнийг зохион байгуулагч Австри улсын өв соёл, түүх, бэлгэ тэмдгүүдийг судалж, тэдгээрийг гүйцэтгэх чиглэлд голлон анхаарч ажилласан. Түүнчлэн Европын улс орнуудад дугуй арк хэлбэрийн өрлөгүүд олонтоо. Тийм болохоор арк хэлбэрийн өрлөгүүд даалгаварт ирэх магадлалтай гэж таамаглан бэлдэж байлаа. Гэтэл тэмцээний даалгаварт арк хэлбэрийн өрлөг байгаагүй л дээ.
Өдгөө би Барилгын политехник коллежид багшлахын сацуу зургийн техникчийн ангид суралцаж байгаа. Цаашид мэргэжлээ дээшлүүлэн архитектур болох боломжтой ч би өрөг угсрагчаар ажиллах сонирхолтой.

Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн төслөөс Манай сургуулийн хэд хэдэн мэргэжлүүдэд дэмжлэг үзүүлдэг. Тэд төслийнхөө хүрээнд сургалтын материаллаг бааз болон орчин нөхцөлд туслалцаа үзүүлж, дэмжиж байсан болохоор сургуулийн маань сургалт, үйл ажиллагаанд сайнаар нөлөөлж байгаа. Тийм ч учраас манай сургуулийн хүүхдүүд 2015 оноос хойших хугацаанд Монголын ур чадварын тэмцээний өрөг угсралтын төрөлд тогтмол тэргүүлсэн. Энэ бүх амжилт болоод бидний сургалт, үйл ажиллагааны чанар Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн дэмжлэг туслалцаатай салшгүй холбоотой.
Аав маань Blue Sky, “Оргил” супермаркетын Налайх дахь салбар, Энканто хотхон зэрэг олон барилгын шилэн фасадад ажиллаж байсан. Би ч гэсэн улсынхаа бүтээн байгуулалттай хөл нийлүүлэн алхах зорилготой. Хожим хүүхдүүддээ “Аав нь энэ барилгыг барьсан” гэж ярихад гоё санагдана байх хэмээн боддог юм. Бурхан хүнийг бүтээсэн, бусдыг нь барилгачид бүтээсэн гэж үг байдаг шүү дээ. Ямартаа ч би тухайн үеийн сонголтдоо бардам байна. Өдгөө политехник коллежид элссэндээ ихэд баярладаг. Миний өрсөн барилга, бүтээн байгуулалтад хүмүүс аж төрж, дулаахан амьдарна. Энэ л надад бахархмаар санагддаг.

Зураг дээр: Эксперт багш Л.Эрдэнчулууны хамт.