UBLife Logo
-

"Гал тогоо" (Кухня) цувралтай холбоотой сонирхолтой 13 баримт

"Гал тогоо" (Кухня) цувралтай холбоотой сонирхолтой 13 баримт

“Боловсрол” телевизээр удаах сезон нь удахгүй гарч эхлэх гэж байгаа “Кухня” цувралын тухай сонирхолтой 10 баримтыг дэлгэж байна. СТС телевизийн багийнхан “Гал тогоо” нэрийн дор зургаан улирал, нийт 120 анги, бүрэн хэмжээний хоёр кино гаргаж дуусаад өдгөө “Отель Элеон” нэртэй цуврал хийж буй. Уг цувралд “Viktor” ресторанд болж байгаа үйл явдлууд мөн багтах учраас “Кухня”-гийн олон дүр гарна. Ерөнхий найруулагчаар нь “Кухня”-гийн Антон Федотов үргэлжлүүлэн ажиллах аж.

Цувралын эхний дөрвөн улирлын амь болсон “Claude Monet” рестораныг анх “Гюго” хэмээн нэрлэхээр төлөвлөж байжээ. Гэсэн ч Москвад тийм нэртэй ресторан байдгийг олж мэдээд нэрт зураач Клод Монегийн нэрийг өгөхөөр болсон аж. “Claude Monet” гэх хаягийг Спиридоновка гудамжны 25/20 дугаар байрны буланд “Золотой козленок” рестораны гадна талд байрлуулж байв. Харин “Eleon” буудлын байр бол үнэндээ Большая Якиманка гудамжны “Alexander House” нэртэй оффисын барилга юм.

Цувралын турш жүжигчидтэй хамт А зэрэглэлийн долоон тогооч байнга ажиллаж байв. Нарийн хоол бэлтгэж байгаа хэсэгт ихэвчлэн тэдний гар “тоглодог”. Зураг авалтын нэг өдөрт тогоочид 30-40 хоол хийнэ. 

“Claude Monet” рестораны ахлах тогооч Виктор Бариновын дүрийг бүтээсэн Дмитрий Назаров уг цувралд тоглохоосоо өмнө таван жил “Кулинарный поединок” нэртэй хоолны шоу хөтөлж байв. Бас тогооч хулганы тухай “Рататуй” хүүхэлдэйн кино Оросын кино театруудад гарахад нь ахлах тогооч Огюст Гюстогийн дууг оруулж байв. Д.Назаров IV зэрэглэлийн нарийн боовчийн үнэмлэхтэй. Тэрбээр бодит амьдрал дээр ч “Спартак” багийн үнэнч хөгжөөн дэмжигч.

"Кухня” оросуудын хийсэн хамгийн үнэтэй инээдмийн цуврал. Нэг ангийнх нь зардал 200 мянган ам.доллар байсан бөгөөд эхний 40 ангийн өртөг нийлээд найман сая ам.доллар болжээ. Бейонсегийн ганцхан дууг (If I Were a Boy) кинондоо ашиглах эрх авахын тулд студийнхэн нэг сая рубль төлсөн гэдэг.

Цувралд зориулан асар том галт тогоо, 20 гаруй ширээтэй нүсэр заал засчээ. Зураг авалтын талбайд гал тогооны 2500 хэрэглэл, 70 орчим кастрюль, хайруулын 50 таваг ашигладаг байжээ.

Викад хайртайгаа батлахын тулд Максим цонх, хөлөг онгоцны үсэрдэг. Цонхноос орлон тоглогч үсэрсэн бол хөлөг онгоцны тавцангаас үсэрдэг хэсэгт жүжигчин өөрөө тогложээ. Зургаан метрийн өндрөөс үсэрдэг энэ хэсгийн зургийг гурван удаа авсан аж.

Рестораны эзний дүрд тоглодог Дмитрий Нагиев анхны эхнэртэйгээ “Парадокс” нэртэй ресторан нээн ажиллуулж байжээ. Тэрбээр ижил нэртэй дүр нь өөрөөс нь тэс өөр гэдэг. Д.Нагиев "The Voice" шоуны орос хувилбар "Голос""-ийн хөтлөгч. 

Цувралын эхний улиралд рестораны эзэн Дмитрий Нагиев хооллож байгаа хэсэг олон гардаг. Тансаг хоол амтархан идэж байгаа мэт харагддаг ч үнэндээ салатны навч иддэг байв. Улмаар эхний улирлын зураг авалтын турш Д.Нагиев 16 кг салатны навч иджээ.

“Кухня” цувралын гүрж, грек (Μάλιστα, σεφ!), эстони хувилбар өнгөрсөн онд цацагдаж эхэлжээ.

Цуврал зургаа дахь улирлаар өндөрлөж байгааг мэдсэн шүтэн бишрэгчид нь тусгай сайт байгуулж, үргэлжлүүлэхийг хүсэн нэг сая гаруй гарын үсэг цуглуулсан байна. Гэсэн ч цувралыг бүтээгчид үргэлжлүүлэх боломжгүй гэж үзсэн учраас оронд нь “Кухня. Последдняя битва” нэртэй бүрэн хэмжээний кино хийхээр болжээ. Тус кино 2017 оны дөрөвдүгээр сарын 20-нд нээлтээ хийх товтой.

Зөөгч Настягийн дүрд тоглосон Ольга Кузьмина II улирлын зураг авалтын үеэр жирэмсэн байсан бөгөөд III улирлын зураг авалт эхлэхийн өмнө амаржжээ. Ингээд III улиралд гэдсэндээ юм зүүж тоглохоос өөр аргагүй болов.

Сена, Маринагийн дүрд тоглодог Сергей Лавыгин, Анна Бегунова хоёр жинхэнэ хосууд. Тэд цувралд гардаг шигээ эхнэр, нөхөр.

ОХУ-ын Нижний Новгород хотод “Monet” нэртэй ресторан байдаг.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
2
10
0
0
0
1
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.