
Хятад эмэгтэй бүх эксээ хуримандаа урьж нэг ширээнд суулгажээ
Нэгэн хятад эмэгтэй хуримандаа бүх экс найз залуугаа урьж, бүгдийг нь нэг ширээнд суулгасан нь Wechat сүлжээнд дуулиан үүсгээд байна. Бүр ширээн дээр нь "Хуучин найз залуус" гэх бичиг хүртэл тавьсан гэнэ.
Ширээний зургаас үзвэл таваас доошгүй эксүүд цугласан бөгөөд хоёр ч залуу одоогийн найз охиноо дагуулан иржээ. Экс найз залуус хуриманд уригдсан ч бүх эксүүд нь ийн уригдаж, бүгд хамт сууна гэдгийг огт төсөөлөөгүй гэнэ.
"Эксээ хуримандаа урих ямар ч асуудалгүй. Тэд амьдралынх нь нэг хэсэг юм чинь очих нь зүй" гэж үзэх сошиал хэрэглэгчид цөөнгүй байгаа бол "Ямар эвгүй юм бэ? Тэдний царайг хар л даа. Ингэж суухаа мэдээгүй нь илт" хэмээн сүйт бүсгүйг буруутгах хүмүүс ч байна.
Харин та энэ тохиолдолд яах байсан бэ?
Зочин 2023.01.20 27.109.115.129
bi l lav hamgiin hairtai bsan exee ger bultei ni hamt urina. bid salsan ch uneheer bie biedee sain saihnig husdeg. minii namaig urgelj hamgaaldag yg l tursun ah shg min bolson.
0 0 Хариулах
Зочин 2023.01.18 192.82.67.32
Сүйт хархүүд эвгүй юмдаа. Эксээ урьвал аль аль нь л урих хэрэгтэй. Би бол яваад л очно, хоолныхоо мөнгийг төлчихөөд л гарах байхдаа????
0 0 Хариулах
May be 2023.01.17 202.126.90.91
Magadgui ene shinehen nohriinhon sanaa bsn bh... Ter ygd c yum ehneriinhee ex uudiig hurimandaa urij evgui bdld oriulahiig hussen bh
2 0 Хариулах