Малтагийн Коминод нэгэн нисэх онгоцны нисэгч эр агаар дээр эр бэлэг эрхтний зураг зурсан нь нислэгийн бүртгэл дээрээс ийн харагджээ.
Малтагийн нисэх хүчний цэрэг ийнхүү зурсан нь Flightradar24 сайт дээр шууд харагджээ.
2019 онд шинэ хөдөлгүүр турших нислэг хоёр цаг гаран үргэлжлэх үеэр нэгэн уйдсан нисэгч тэнгэрт "Би уйдаж байна" гэх үгийг туулах замаараа бичсэн байна. Бас хоёр бэлэг эрхтэн зурсан байгааг ч анзаарах болно.
Өмнө нь мөн л ийм тохиолдлууд хэд хэд гарч байсан тухай мэдээллүүд байна. Хэтэрхий их уйдсан нисэгчдийн явсан замыг радарт харахад иймэрхүү дүрс үлдсэн байдаг байна.