Archives of Sexual Behavior хэмээх судалгааны сэтгүүл дээр нэгэн судалгаа нийтлэгджээ. Судалгаагаар нүүрний өргөн ба өндрийн харьцаа (FWHR) ихтэй, өргөн царайтай эрчүүд сексийн хүсэл шаардлага өндөртэй, хууран мэхлэх хандлагатай байдаг гэдгийг тогтоожээ.

Хоёр их сургуулийн судлаачдын нийлж хийсэн энэхүү судалгаагаар нийт 145 хүнийг хамруулжээ. Үүнл 69 эрэгтэй, 76 эмэгтэй хамрагдсан бөгөөд судалгаа бөглөж, гэрэл зургаа авахуулах байдлаар хамрагдсан байна. Үүний дараа өөр нэгэн судалгаа хийсэн бөгөөд үүнд 314 хүнийг хамруулжээ.

Ингэснээр нүүрний өргөн өндрийн харьцаа өндөртэй буюу дугуй, өргөн царайтай мөн маш эршүүд дүр төрхтэй эрчүүд араар тавих магадлал илүү их гэдгийг тогтоосон байна.
Эх сурвалж: Forbes