Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Үзэгчдийг байлдан дагуулж буй “The Last of Us” цувралын тухай 8 баримт


Сүүлийн 10 жил тоглоомын ертөнцийг байлдан дагуулсан “The Last of Us”-ын цуврал кино “HBO Max”-аар гарч эхлээд байгаа билээ. Дэлхийн сүйрлийн үеийг туулж буй Жоэл (Пэдро Паскал), Элли (Белла Рамзи) нарын түүхийг харуулах уг цуврал нь тоглоомынхоо үйл явдалтай тун ойролцоо хийгдсэн юм. Үзэгч болон видео тоглоом сонирхогчдоос өндөр үнэлгээ аваад байгаа уг цувралын тухай сонирхолтой баримтуудыг хүргэе.


1. “Жинхэнэ” Марлин

Цувралын эхний ангиудаас та олон шинэ дүртэй танилцах хэдий ч нэгэн хоолой “The Last of Us”-ыг өмнө нь тоглож байсан хүмүүст танил санагдаж магадгүй. Тоглоомын Гэрэлт цохнуудын /Fireflies/ толгойлогч Марлинд дуу оруулсан Мерл Дэндридж уг цувралд өөрийн дүрийг бүтээжээ.

2. Эллигийн дүрд Аряа Старк

Хамгийн анх буюу кино төсөл нууц байх үед “Хаадын тоглоом”-ын од Мэйси Уильямсийг Эллигийн дүрд тоглуулахаар яригдаж байсан. Тэр бүү хэл “ширээний уншлага” ч хийж үзсэн байна. Гэсэн хэдий ч эцэст нь “Хаадын тоглоом”-ын Лианна Мормонтын дүрээр олонд танигдсан Белла Рамзиг сонгосон байна.
Мөн Жоэл болон Эллид дуу оруулсан жүжигчид болох Троё Бэйкэр, Ашли Жонсон нар цувралын дундуур өөр дүрээр үзэгдээд өнгөрнө. Тухайлбал жүжигчин Бэйкэр суурьшлын бүлгийн тэргүүнд, харин жүжигчин Ашли Жонсон нь Эллигийн ээж болох Аннагийн дүрд тоглож байгаа.

3. Хориотой тоглоом

Найруулагч Грег Спенс, Сесил О’Коннор нар гол дүрийн жүжигчдийг уг тоглоомыг тоглох хэрэггүй гэж зөвлөжээ. Белла найруулагчдын зөвлөгөөг дагасан бол Педро Паскал “Би тоглоомыг нь тоглох гэж оролдсон. Би үнэхээр “суга” байсан” гэжээ.

4. 10 биш 9 анги

“The Last of Us”-ын эхний улирал нь 10 ангиас бүрдэнэ хэмээн өмнө нь хэлж байсан нь өөрчлөгдөж 9 болгон багасгажээ. Киноны нээлт  үзэгчдийн сэтгэлд хүрэхгүй байхвий гэдгээс болж эхний хоёр ангийг нэгтгэн нэг анги болгон шахсан байна.

5. Энэ бол “Walking Dead” биш

“The Last of Us”-аас тийм ч олон улирал хүлээх хэрэггүй. Учир нь энэхүү тоглоом нь бүрэн хэмжээний хоёр бүлэгтэй. Киноны нэгдүгээр улиралд тоглоомны нэгдүгээр бүлэг болон туслах анги болох “The Last of Us: Left Behind” хэсгийг хамтад нь багтаасан. Иймээс яалт ч үгүй хоёрдугаар улиралд “The Last of Us: Part 2” хэсгийг харуулаад дуусч байгаа юм.

6. Хаадын тоглоом

Жүжигчин Педро Паскал болон Белла Рамзи нар өмнө нь хамтран ажиллаж байгаагүй ч “Хаадын тоглоом” цувралын өөр өөр хэсгүүдэд тоглож байсан. 

Паскал “Хаадын тоглоом”-ын дөрөвдүгээр улиралд Оберин Мартеллийн дүрд тоглосон бол Белла “Хаадын тоглоом”-ын Лианна Мормонтын дүрд 6-8 улиралд дүр бүтээжээ.

7. Канадын түүхэн дэх хамгийн том кино баг

Киноны зураг авалт 2021 оны долдугаар сараас 2022 оны зургаадугаар сар хүртэл үргэлжилсэн бөгөөд Канадын Альберта мужид ихэвчлэн байрлажээ. Кино багийнхан зураг авалтдаа зориулж мод, цас зайлуулагч ашиглахаас гадна Техасаас цагдаагийн машин явуулж байсан нь Канадын түүхэн дэх хамгийн том кино баг гэж тэмдэглэгджээ.

8. Гуравдугаар хэсэг гарах нь тодорхойгүй

“The Last of Us: Part 2” гарснаас хойш гурван жил өнгөрч байгаа ба фэнүүд гуравдугаар хэсгийг хүлээсээр байгаа юм. Тоглоомын гуравдугаар хэсэг гарах эсэх нь тодорхойгүй байгаа. Хэрэв тоглоомын гуравдугаар хэсэг гарвал цуврал киноны гуравдугаар улирал 2025 онд гарах төлөвтэй байна.

Эх сурвалж: Collider.com

Г.Түшиг

Хамгийн их уншилттай
1
2023.01.17
QUIZ: Та хэр зэрэг ТОКСИК хүн бэ?
2
2023.01.17
Хятад эмэгтэй бүх эксээ хуримандаа урьж нэг ширээнд суулгажээ
3
Уржигдар
Сон Жун Кигийн эхнэр Британи жүжигчин Кэти Сондерсийн тухай 7 баримт
холбоотой мэдээ
1
9 цагийн өмнө
"The Last of Us" цувралыг үзэж буй хүмүүсийн л ойлгох 15 мэдрэмж
2
Уржигдар
Өнөөдөр 49 нас хүрч буй Кристиан Бэйлийн шилдэг 20 кино
3
2023.01.27
"Атаман охин" цуврал залуусыг байлдан дагуулж буйг батлах 14 ПОСТ
санал болгох
1
10 цагийн өмнө
Эмч нарын зөвлөж буй өдрийн турш ус уух 8 энгийн арга
2
13 цагийн өмнө
Майкл Жексоны тухай "Michael" киноны гол дүрийг түүний ҮЕЭЛ ДҮҮ бүтээнэ
3
Уржигдар
"Wednesday"-ийн дүрийг анх бүтээж байсан жүжигчин Лиза Лоринг таалал төгсжээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
4
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.