UBLife Logo
Newsfeed

Жастин Бибер БҮХ дууныхаа зохиогчийн эрхийг 200 сая ам.долларт зарлаа

Г.Сүрэн
Г.Сүрэн
Жастин Бибер БҮХ дууныхаа зохиогчийн эрхийг 200 сая ам.долларт зарлаа

Дуучин Жастин Бибер өөрийн 15 жилийн турш бүтээсэн, зохиосон 290 дуу бүхий каталогийн зохиогчийн эрхийг хөгжмийн хөрөнгө оруулалтын "Hipgnosis" компанид 200 сая ам.доллароор худалдаалсан талаар BBC мэдээллээ. Тус компани цаашид Жастин Биберийн бүх алдартай дуу, цомгуудын ашиг орлогыг хүртэх юм. 

Жастин Бибер одоогоор энэ талаар ам нээгээгүй ч хуучин дуу цомгоо ард үлдээн, 2023 онд цоо шинэ дуу хөгжим бүтээхээр төлөвлөж буй талаар фенүүд нь таамаглаж байна. 

Сүүлийн жилүүдэд уран бүтээлчид зохиогчийн эрхээ худалдаалах нь нэмэгдсээр байгаа бөгөөд Жастин Тимберлейк, Шакира нар саяхан "Hipgnosis"-тэй гэрээ байгуулсан юм. 

"Hipgnosis"-оос "Жастины хөгжмийн сан яг л алт, газрын тос мэт үнэ цэнтэй. Сүүлийн 15 жилд Жастины дэлхийн соёлд үзүүлсэн нөлөө үнэхээр гайхалтай" гэжээ. 21-р зууны хамгийн их борлуулалттай уран бүтээлчдийн нэгд зүй ёсоор тооцогддог Жастин Бибер цаашид тайзнаа өөрийн 2023 оноос өмнө бүтээсэн дууг дуулах бүрт ашиг орлого нь "Hipgnosis" компанид шилжих болно. 

Эх сурвалж: BBC

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
2
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Фото: Интернэтийг эзэгнэж буй топ 10 МУУР

Фото: Интернэтийг эзэгнэж буй топ 10 МУУР

Цахим сүлжээнд хэзээ ч моодноос гардаггүй гол сэдэв бол муур гэдгийг та мэдэх үү? Хөвсгөр зөөлөн, өхөөрдөм энэ амьтад он удаан жил хүн төрөлхтний хайрыг татсаар буй. Цаашдаа ч татсаар байхыг дараах зургуудаас харж болно. Угаас яаж тэднийг хайрлахгүй байж болох вэ дээ?

Адал явдлаа эхлүүлж, аялалдаа бэлдэх 8 хэрэгтэй зүйл

Адал явдлаа эхлүүлж, аялалдаа бэлдэх 8 хэрэгтэй зүйл

Солиотой сонсогдож магадгүй гэхдээ аян замд повер банкныхаа цэнэглэгчийг хурдан гарзадмааргүй байгаа бол хөргөгчид хонуулаад үзээрэй. Учир нь ихэнх цэнэглэдэг батарейнууд хүйтэн температурт хадгалахад бүрэн цэнэгийнхээ 90% -ийг хадгалдаг.