UBLife Logo
Newsfeed

Оддын эксдээ зориулсан хамгийн "зэвүүн" 12 ДУУ

Г.Сүрэн
Г.Сүрэн
Оддын эксдээ зориулсан хамгийн "зэвүүн" 12 ДУУ

Оддын эксдээ зориулан бичсэн хамгийн гунигтай, егөөтэй ч гэмээр "зэвүүн" дуунууд ... 

#1 "Flowers"

"Би гайхалтай байсан ч хамтдаа байшин бариад шатахыг нь харцгаасан. Өөрийгөө чамаас илүү хайрлаж чадахаа би ойлгосон" гэх энэ дууг Майли Сайрус экс нөхөр Лиам Хемсвортод зориулан бичиж, төрсөн өдрөөр нь цацсан нь тун зэвүүн байлаа. 

#2 "Cry Me a River"

Жастин Тимберлейк Бритни Спирсээс салсныхаа дараа бичсэн дуу бөгөөд өөрийг нь хэрхэн хууран мэхэлж байсан талаар дуундаа шингээжээ.

#3 "Love Yourself"

Жастин Бибер олон жил үерхсэн найз бүсгүй Селена Гомезэд энэ дууг зориулсан гэдэг. "Миний сэтгэлийг шархлууллаа, намайг уйлж байгаа гэж бодож байгаа байх. Үгүй дээ. Өөртөө тийм л их хайртай юм бол явж өөрийгөө хайрла" гэх үг нь "аймар"... 

#4 "Same Old Love" 

Селена Жастин Бибер хоёр нэгэндээ олон ч дуу зориулжээ. Селена энэ дуундаа Жастины хортой талыг дурдаж, "Нөгөө л нэг хуучин хайраас би залхаж байна. Чамтай ахиж цагаа үрэхийг хүсэхгүй" гэжээ. 

#5 "I Knew You Were Trouble"

Тайлор Свифтын эксүүддээ зориулсан олон дуу байдаг ч хортой харилцаа өөрт нь хэрхэн туссан талаар хамгийн их эмзэглэн бичсэн дуу гэж энэ дуугаа нэрлэн "Анх уулзахдаа л олон хортой талыг нь анзаарсан хэрнээ харилцаагаа эхлүүлж, эцэст нь шархалж, өөртөө урам хугарсан үедээ бичсэн" гэж байжээ. 

#6 "I Don't F*ck With You" 

Big Sean энэ дуугаа эксдээ зориулан, "доош нь хийх" байдлаар бичсэн ч дуу цацагдсанаас төд удалгүй экс нь зуурдаар нас нөгчсөн нь харуусалтай. Big Sean "Түүнийг зуурдаар өнгөрөхийг мэдсэн бол хэзээ ч энэ дуугаа цацахгүй байсан. Харамсаж байна" гэж байжээ.

#7 "Shout Out to My Ex" 

Зейн Малик Перри Эдвардс хоёр сүйгээ цуцлаад удалгүй Перри Эдвардсийн "Little Mix" хамтлагийн шинэ дуу цацагдсан удаатай. Салангуутаа Жижи Хадидтай романтик харилцаа үүсгэсэнд нь дургүйцэхийн зэрэгцээ сэтгэл хөдлөлөө дуундаа шингээж, олныг шуугиулж байв. 

#8 "I Hit It First"

Ray J энэ дуугаа экс Ким Кардашян болон нөхөр Канью Вестд зориулж, дуундаа далд утгатай олон зүйлийг шингээснээ дурдаж байжээ. Үнэхээр "savage" дуу... 

#9 "My Way"

Тайлор Свифтээс салсан тухайгаа Калвин Харрис дуундаа илэрхийлж, бүр дууны клипэндээ Тайлортой ижилхэн дүр төрхтэй эмэгтэйг дүрсэлжээ. 

#10 "Paper Doll" 

Жон Майер экс Тайлор Свифтийн өөрт нь зориулсан "Dear John" дуунд "Paper Doll" дууг хариу болгон цацаж байв. "Уяагаа хайчилж аваад өөртөө сахиусан тэнгэрийн далавч хий. Тэгээд ч нисэж чадахгүй бол өөр нэгэн чамд тэнгэр зурж өгөх байлгүй..."

#11 “Sorry”

"Дунд хуруугаа гозойлгоод өндөрт өргө. Нүүр рүү нь харгаад "Хүү минь, баяртай" гэж хэл!" 

#12 "Don't"

Эд Ширан дуундаа уналтынх нь үед найзтай нь хуурсан эксээ "хэрцгийгээр" дүрсэлж, хариугаа авах мэт тун зэвүүн дуу бүтээжээ. 

Харин таны хувьд эксдээ зориулсан хамгийн "зэвүүн" дуу юу вэ? Сэтгэгдэл хэсэгт бичээрэй   

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
0
0
1
0
2
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.