UBLife Logo
Урлаг

600 ам.доллароор авсан зураг 3 сая ам.доллароор зарагджээ

Ub.life
Ub.life
600 ам.доллароор авсан зураг 3 сая ам.доллароор зарагджээ

Нидерландын зураач, барокко урсгалын нэрт төлөөлөгч Антонис ван Дейкийн зураг “Sotheby's”-ийн дуудлага худалдаан дээр гурван сая ам.доллароор зарагджээ. XX зууны сүүлчээр АНУ-ын Нью-Йорк муж дахь нэгэн фермийн агуулахад хэвтэж байхад нь Алберт Робертс нэртэй эрхэм 600 ам.доллар төлөөд авч байсан түүхтэй аж. Уран зураг цуглуулагч А.Робертс цуглуулгаа “үл тоогдож орхигдсон урлагийн бүтээлүүдийн асрамжийн газар” хэмээдэг байж. 

Нүцгэн эр явган сандал сууж байгааг дүрсэлсэн уг бүтээлийг 1615-1618 оны хооронд зурсан гэж шинжээчид үзэж буй. Антонис ван Дейкийн зураг гэдгийг тогтоогоод удаагүй байгаа бөгөөд эдүгээ Роттердамын музейд хадгалагдаж буй “Гэгээн Иером” нэртэй зургийнх нь “хар зураг” аж. 

Эх сурвалж: CNN

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хээ угалз судлаач, уран бүтээлч П.Содгэрэлийн анхны бие даасан үзэсгэлэн дэлгэгдлээ

Хээ угалз судлаач, уран бүтээлч П.Содгэрэлийн анхны бие даасан үзэсгэлэн дэлгэгдлээ

П.Содгэрэл нь 3,500 гаруй жилийн өмнөөс үүдэлтэй бугын чулуунууд-ыг судлахад олон жилийг зарцуулсан бөгөөд тэдгээрийн дүрслэл, сүнслэг бэлгэдлийг орчин үеийн уран бүтээлд амилуулахыг эрэлхийлдэг уран бүтээлч юм.

Баасан гарагт эхлэх "XAOS Festival 2025"-ийг заавал үзэх 9 шалтгаан

Баасан гарагт эхлэх "XAOS Festival 2025"-ийг заавал үзэх 9 шалтгаан

Фестивалийн энэ удаагийн онцлог нь үзэгчдэд технологи, гэрэлтүүлэг, дуу авиа, дүрслэх урлагийн шинэ шийдлүүдийг нэг дороос мэдрэх боломж олгохоос гадна, соёл, философийн хувирлыг дотор сэтгэлээрээ дамжуулан ойлгох хөндлөн туршлага бий болгоно.