
Иранд залуу хос бүжиглэж буй бичлэгээ YouTube-д тавьснаас болж 10 жилийн ял авчээ
21 настай залуухан хос болох Амир Мохаммад Ахмади, Астияа Хагиги нар хамтдаа бүжиглэж буй бичлэгээ бичин YouTube-д байршуулснаасаа болоод ял сонсжээ. 1 сарын 29-нд тэдний ялын тогтоол гарсан бөгөөд өнгөрөгч 11 сард баривчлагдан хоригдож эхэлсэн байжээ.
Хосууд тус бүр 10 жил зургаан сарын хорих ял сонссон бөгөөд Тегеран хотын төв талбайд бүжиглэж байгаа бичлэгээ олон нийтэд цацсанаас болж хоригдох болсон байна.
"Бусармаг явдлыг өөгшүүлсэн" гэх шалтгаанаар тэднийг хорих болсон байна. Үүнээс гадна хорь гаруй хүнийг мөн тус шалтгаанаар барьж хорьсон гэх мэдээлэл байгаа аж. Тегеран хотын төв талбай болох Азади талбай нь засгийн газрын эсрэг эсэргүүцлийн төв хэсэгт тооцогддог учраас тэр аж.
Тэднийг дахин онлайн бичлэг, контент хийхийг хориглож, өмгөөлөгч авах эрхийг нь хааж, 10 жилийн хорих ял дууссаны дараа эх орноо хоёр жил дотор орхиж явахгүй байх хориг тавьжээ.