UBLife Logo
Newsfeed

Валентины баярыг ганцаараа өнгөрүүлж буй хүмүүсийн л ойлгох 12 мэдрэмж

Валентины баярыг ганцаараа өнгөрүүлж буй хүмүүсийн л ойлгох 12 мэдрэмж

1. Жил бүрийн хоёрдугаар сарын 14 ойртох үед таны сэтгэл цаанаа л нэг тавгүй болдог. Та гаднаа инээмсэглэж байсан ч, дотроо нулимсаа нуухгүй. 

2. Хостой найзууд тань Валентины өдөр хайрттайгаа юу хийх вэ, ямар бэлэг өгөх вэ гэж зөвлөгөө хүсэх үед танд зүгээр л чимээгүй зугтмаар санагдах үе бий.

3. Тэр өдөр та үл үзэгдэх нөмрөг нөмрөөд, чимээгүй алга болохыг хүсдэг. Ер нь Валентин гэж нэг лам өөд болсны төлөө би яагаад ингэж “эморох” ёстой юм бэ???

4. Фэйсбүүк, инстаграмаар дүүрэн зүрхэн хэлбэртэй шоколад, аварга том бамбаруушны зураг байхыг хараад таны дотор муухайрах шиг болдог.

5. Хосгүйдээ гомдоллож байгаа хүмүүсийг хараад дургүй хүрэх шиг болдог ч та дотроо тэдэнтэй санал нийлж, “зовлог нэгтэн”-ээ нууцхан өрөвддөг.

6. Хүмүүс Валентинаар юу хийхийг тань асуух үед:

7. Тэр өдрийг та хоёрдугаар сарын энгийн нэг өдөр шиг өнгөрүүлэхийг хүсэвч бүтэлгүйтсэн хуучин хайрынхаа тухай бодож, хэсэг хугацааг “гашуудаж” өнгөрөөдөг.

8. Хосуудын романтик занг харж тэвчихгүй үедээ та ганц бие найзуудтайгаа уулзаж тэр өдрийг зугаатай өнгөрүүлэх төлөвлөгөө гаргадаг. 

9. Та халамцуудаа хуучин найз залуу/охин руугаа залгахгүйн тулд чадах бүхнээ хийдэг.

10. Та “Дараа жилийн Валентинаар эрх биш хостой болчих байлгүй дээ” гэж өөрийгөө тайвшруулдаг. Удалгүй өөртөө ямар нэг асуудал байгаа эсэх талаар эргэцүүлж, гүн бодолд автдаг.

11. Гэхдээ дараа жилийнх нь Валентинаар ч ямар нэгэн зүйл өөрчлөгдөөгүй гон бие гозон толгой хэвээрээ гэдгээ ухаарах үед:

12. Гэсэн ч та ирэх жилийн Валентинаар заавал хостой болно гэсэн итгэл тээсээр нулимсаа арчаад ганц бие амьдралтайгаа эвлэрэх болно.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
6
1
1
0
1
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.