Та нэг сайхан дуу сонсоод эсвэл кино үзээд уйлж, түүний дараа хамаагүй аз жаргалтай, хөнгөн мэдрэмж авч байсан бол сайхан уйлахын хүч чадлыг мэдэх нэгэн байна. Ахлах сургуулийн багш, "намида сэнсэй" буюу нулимсны багш гэх нэрээрээ алдаршсан Хидэфүми Ёошида сургуулиудаар зургаан жилийн турш уйлахын ач тусыг ярьж, түгээж явсан байна.Japan Times-д өгсөн яриандаа тэрбээр, "Уйлах нь инээх болон унтахаас ч илүүтэйгээр стрессийг үгүй хийдэг. Долоо хоногт ядаж ганц удаа уйлбал та стрессгүй амьдралаар амьдрах боломжтой" хэмээжээ.2014 онд Ёошида Тохо их сургуулийн Анагаахын факультетын профессор Хидэхо Аритатай хамтран уйлах нь хэрхэн стресс үгүй хийдэг тухай судалгааг эхлүүлжээ.Япон улс амиа хорлолтын тоогоороо Өмнөд Солонгос болон ОХУ-ын ард гуравдугаарт бичигддэг. Мөн дийлэнх нь эрэгтэйчүүд байдаг бөгөөд амиа хорлолтын бараг 90 хувь нь сэтгэл гутрал, стрессээс үүдэлтэй. Харин уйлах үед хүн сэтгэл дотор хуралдаж байсан асар олон зүйлийг гадагшлуулж, дотроо тээн шаналахаа больдог байна. Тийм учраас нулимсны багш ахлах сургуулиуд болоод томоохон компаниудаар явж өөрийн лекцийг тавьж, уйлахын ашиг тусыг улам бүр ойлгуулахаар хичээж байгаа аж.Нэгэн судалгаагаар 30 гаруй орныг хамруулсан бөгөөд оролцсон хүмүүсийн 70 гаруй хувь нулимс дуслуулж, уйлсныхаа дараа хамаагүй дээрдэж, идэвхтэй болсон гэжээ. Мөн хүнд хэцүү асуудлууд аажмаар багасч, хаа хамаагүй бодлууд нь арилсан гэдгийг ч дурдсан байна.Рамсигийн анагаахын төвийн доктор Виллиам Фрэй "Амьсгал гаргах, бие засах, хөлрөх зэрэг нь бүгд биеэс хорт бодисыг гадагшлуулах процесс. Мөн уйлах нь яг үүнтэй адил стресс болоод хүнд хэцүү мэдрэмжүүдийг гадагшлуулах процесс юм" хэмээн New York Times-д өгсөн яриандаа дурдсан байдаг.Тэгэхээр бүгдээрээ долоо хоногт ядаж нэг удаа ч болтугай нулимс гаргаж, сэтгэлээ хөнгөлж байгаарай.
Сэтгэл судлал
Зөвлөгөө: Долоо хоногт ядаж нэг удаа уйлж байя

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
3
0
0
0
- СЭТГЭГДЭЛ БИЧИХ
- Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ИХ УНШСАН
Дуртай сөжүний чинь амтаар чамайг илтгэх КИНО, ДУУ, ҮГ санал болгоё

Оюутолгой төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг хэлэлцэх ээлжит 7 жилийн хугацааг үл харгалзан хэлэлцээрийг үргэлжлүүлнэ

Доктор С.Бадамцэцэг: Монгол орны хөрсөнд ургасан, биологийн идэвхт нэгдлүүд өндөр ургамлуудаар “VITOS | SHOT”-ыг бүтээсэн

“Хүннү” дэд станцын бүтээн байгуулалт 84 хувийн гүйцэтгэлтэй байна

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Ганцаардлаас болж тархи агшдагийг судалгаагаар тогтоожээ
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар ганцаардал, сэтгэл гутрал нь хоорондоо нягт уялдаатай бөгөөд тусгаарлалт, сэтгэл гутрал, тархины доройтол гэсэн мөчлөгийг үүсгэдэг байна.

Намрын блюз буюу улирал солигдох үеийн гутралыг даван туулах 4 зөвлөгөө
Цаг агаарын өөрчлөлт, бидний сэтгэл санааны хэлбэлзэл хоёр ихэнхдээ зэрэгцэж байдаг.

Японы эрдэмтэд дурсамжийг ой санамжнаас устгах боломжтой эсэхийг судалж байна
Найруулагч Мишел Гондригийн ‘’Eternal sunshine of the spotless mind’’ киног үзээд яг л Жоел, Клементин хоёр шиг дурсамжаа арилгах юм сан гэж бодсон хүмүүс цөөнгүй байдаг байх.

Шилжин суралцаж байгаа хүүхдүүдэд эцэг эх нь тусалж болох боломжууд
Шилжин суралцаж байгаа хүүхдүүдэд эцэг эх нь тусалж болох боломжууд
