Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Мишель Йео, Жейми Ли Кёртис хоёрын нөхөрлөл ингэж эхэлжээ


Энэ үдэш тэднийх байлаа! Мишель Йео Оскарын шилдэг эмэгтэй жүжигчний шагнал хүртсэн анхны ази уран бүтээлч болсон бол Жейми Ли Кёртис шилдэг эмэгтэй туслах дүрийн шагналыг хүртлээ. Гайхалтай бүтээлүүдээрээ үзэгчдэд танигдан хайрлагдсан хоёр жүжигчин ийнхүү олон жилийн хөдөлмөр, авьяасаа үнэлүүлсэнд кино хорхойтнууд баярлахын зэрэгцээ тэдний дотно нөхөрлөлийн талаар сонирхож эхлээд байна. 

Тэд Everything Everywhere All At Once кинонд хамтран тоглоод зогсохгүй богино хугацаанд гайхалтай нөхөрлөлийг үүсгэсэн билээ. Гэвч тэд эртнээс бие биеэ таньдаг байжээ. Тэд анх Tomorrow Never Dies (Жеймс Бонд цувралын) киноны үеэр танилцаж байсан бөгөөд энэ нь Мишель Йеогийн Америкт ирээд тоглосон анхны кино байсан аж. 

Тэгвэл Мишель Йео саяхан People сэтгүүлд өгсөн ярилцлагадаа нөхөрлөлийнхөө талаар ийн ярьжээ. "Бид анхны и-мэйлээ солилцоод л бие биедээ таалагдсан. Хэн нэгэнтэй анх уулзаад нэг тийм холбоо байгааг мэдэрмэгц тэр хүнийг хэр удаан таньдаг байсан нь огт хамаагүй болдог. Нөхөрлөл бол миний хувьд маш үнэ цэнтэй харилцаа" хэмээн ярьжээ.

Мөн тэд өглөө босоод хамгийн түрүүнд нэг нэгэн рүүгээ зурвас бичдэг гэнэ. Мишель Йео "Тэр их эртэч, би ч бас өглөөний хүн. Тийм болохоор хэн хэн рүүгээ бичиж таардаг. Тэр үргэлж надад санаа тавьдаг. Жэйми Ли бол миний мэдэх хамгийн өгөөмөр хүмүүсийн нэг. Тэр үргэлж бусдад өгдөг нэгэн" хэмээгээд Жейми Лиг түүнд урам зориг өгдөг олон эмэгтэйчүүдийн нэг гэсэн байна. 

Эх сурвалж: People

Хамгийн их уншилттай
1
2023.11.24
Алла Пугачева: Оросууд минь, боолууд минь дээ...
2
2023.11.22
"The Mongol Khan" жүжгийн талаар олон улсын ХЭВЛЭЛҮҮД юу гэв?
3
2023.11.28
Ёкозүнагийн Зөвлөл Тэрүнофүжиг Хацү башёд барилдахыг хүслээ
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
“Бодь мөрийн зэргийн сургаал орчин үед” сэдэвт эрдмийн хурал 12-р сарын 8-нд болно
2
5 цагийн өмнө
Цаасан сонин, цахим сайтын хослол шинэ үеийн "Зууны мэдээ"
3
8 цагийн өмнө
Уур амьсгалын өөрчлөлтөд шийдэл өгөх COP28-аас онцлох 5 БАРИМТ
санал болгох
1
5 цагийн өмнө
QUIZ: Та 2023 онд хэр ҮР БҮТЭЭЛТЭЙ байсан бэ?
2
8 цагийн өмнө
Уур амьсгалын өөрчлөлтөд шийдэл өгөх COP28-аас онцлох 5 БАРИМТ
3
Өчигдөр
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тухай хамгийн том 9 ташаа ойлголт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
1
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.