UBLife Logo
Кино

Оскарын эзэд болох Брендан Фрейзер, Ке Хуй Куан нар "Encino Man" кинонд хамт тоглож байжээ

Оскарын эзэд болох Брендан Фрейзер, Ке Хуй Куан нар "Encino Man" кинонд хамт тоглож байжээ

Өнөөдөр Оскарын шагнал гардуулах ёслол болсон билээ. Түүнээс Шилдэг эрэгтэй гол дүр болон Шилдэг туслах дүрийн шагналуудыг хүртсэн жүжигчид болох Брендан Фрейзер, Ке Хуй Куан нар хамтдаа кинонд тоглож байсныг та мэдэх үү? 

Энэхүү хоёр жүжигчний зам 1992 онд огтлолцож байжээ. Тэд Encino Man гэх кинонд тоглож байжээ. Лос Анжелес хотод амьдардаг хоёр өсвөр насны хүү цэцэрлэгт хүрээлэнд мөсөн дотроос гарч ирсэн эртний хүнийг олж мэдэж буй тухай өгүүлдэг аж.

Куан энэ оны эхэнд The Hollywood Reporter-т өгсөн ярилцлагадаа "Бид 90-ээд онд хамт Encino Man нэртэй кинонд тоглож байсан. Дараа нь бид энэ олон жилийн дараа анх удаа дахин таарахад Фрезер намайг тэврээд 'Ке, бид одоо ч энд байна' хэмээн хэлсэн" гэжээ.

Өнөө орой үзэх кино хайж байна уу? Тэгвэл энэ киног үзэхэд яг таарсан өдөр байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.