UBLife Logo
Newsfeed

Бельги улс дугуйчдын явсан 1 км тутам 1022 төгрөгөөр урамшуулах боллоо

Г.Сүрэн
Г.Сүрэн
Бельги улс дугуйчдын явсан 1 км тутам 1022 төгрөгөөр урамшуулах боллоо

Бельги улсад сүүлийн жилүүдэд дугуй унан ажил хичээлдээ зорчих хүмүүсийн тоо нэмэгдсээр байна. Замын түгжрэлийг багасгахын зэрэгцээ хорт утаа ялгаруулахгүй, эрүүл мэндэд ч эерэг нөлөөтэй зэрэг хүчин зүйлсийг харгалзан үзэж тус улсын Засгийн газраас дугуйчдыг явсан км тутамд 0.27 евро буюу 1022 төгрөгийг урамшуулал болгон олгож эхэлжээ. 

Одоогоор 571 мянга гаруй дугуйчдад урамшуулал олгож эхлээд байна. 

Мөн тус улсад шинээр дугуй худалдан авч, өдөр тутам зорчих иргэдэд зориулан худалдан авалтын дэмжлэг олгодог аж. Иргэд худалдан авч буй дугуйныхаа мэдээлэл, өдөр тутам зорчих байршлуудаа мэдэгдсэнээр хамрагдах боломжтой гэнэ. 

Эх сурвалж: Brussels Times

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.