Хайх зүйлээ бичнэ үү

9 мин

"The Last of Us" цувралын эхний бүлгээс таны анзаараагүй байж мэдэх 38 баримт


The Last of Us цувралын эхний бүлгийн сүүлийн анги өчигдөр цацагдсан билээ. Та бүхэн дахиад эхнээс нь нэг үзэх гэж байна уу? Би лав дахиад үзнэ ээ. Учир нь бидний олж харах, анзаарах олон зүйл тэнд байгаа аж. Бас энэхүү нийтлэлд мэдээжийн хэрэг спойл агуулагдсан болно. 

Episode 1

1. Сарагийн цамц

Тоглоом дээр Жоэлын охин Сарагийн өмсдөг "Halican Drops" хамтлагийн зурагтай цамцыг цуврал дээр ч мөн өмссөн байгааг харж болно.

2. Төрсөн өдрийн мэндчилгээ

Тоглоомын эхэнд Сарагийн нүдээр өрөөг тойруулан хардаг хэсэг дээр гардаг төрсөн өдрийн мэндчилгээ цувралын үеэр Сарагийн өрөөний ширээн дээр байгааг харж болно.

3. Curtis and Viper 2

Цувралын эхний анги дээр Сара аавынхаа дуртай киноны DVD-г хамт үзэхээр авчирдаг хэсэг гардаг. Энэ нь "Curtis and Viper" гэх зохиомол кино бөгөөд тоглоомд зориулан шинээр гарган сэдсэн билээ. The Last of Us Part II тоглоом дээр энэхүү киног дурсан ярьж буй хэсэг байдаг.

Episode 2

4. Тессийн асаагуур

Тессийн асаагуурын загварыг Naughty Dog компанийн өөр нэгэн тоглоом болох Uncharted 4: A Thief's End-ээс сэдэвлэн хийсэн байна. 

5. Анаашны чихмэл

Тоглоом дээр Сарагийн өрөөнд болон өөр хэсгүүдэд харагддаг тус анаашны чихмэл киноны үеэр мөн машины доор байгаагаар гардаг байна.

6. Живсэн зочид буудал

Бостоны QZ-гээс гараад явах үедээ тэд усанд автсан зочид буудлаар дайрдаг. Тоглоом дээр мөн ийм газар гардаг бөгөөд Бостонд биш дараа нь Питтсбургт таарч байгаагаар гардаг аж.

7. Эмийн хайрцаг

Та бүхний мэдэж буйгаар эрүүл мэндийн хайрцаг тоглоом дээр хамгийн чухал үүргүүдийн нэгийг гүйцэтгэдэг. Скоч, алкохол, боолт гэх мэт материалуудыг тоглогч гэмтсэн үедээ ашиглаж шархаа эмчилдэг. Хоёрдугаар анги дээр Жоэл Эллид хазуулсан сорвио нуух боолт, Тэссийн хөлийг гэмтэх үед скоч ашиглах гэх мэтээр тоглоомтой ижил арга барилыг харуулсан байдаг.

8. Үзэмж

Музейгээс амьд гарч ирсэн гурав маань дээвэр дээр гарч ирдэг хэсэг яг л тоглоомоо санагдуулам байсан юм.

Episode 3

9. Аркад тоглоом

Элли "Mortal Kombat 2" тоглоомтой таардаг хэсэг гардаг. Тоглоом дээр мөн энэхүү хэсэг байдаг бөгөөд гол ялгаа нь "The Turning" гэх нэртэй тоглоом байдаг аж.

10. Халдварлагдсан үр тариа

Энэ анги дээр Жоэл Эллид анх энэхүү халдвар яаж тархаж эхэлсэн тухай ярьдаг. Мутацид орсон мөөгөнцөр үр тариа, хүмүүсийг өдөр болгон идэж хэрэглэж байсан хоол хүнс буюу гурил, элсэн чихэр зэргээр дамжин хүмүүсийн биед тархсан байж таардаг. Тоглоом дээр Сарагийн уншиж байсан сонин дээрх нийтлэл энэ тухай байдаг.

11. Ижил цамц

Тоглоом дээр Жоэлын өмсөж байсан цамц цуврал дээр Франк өмссөн байсан цамц хоёр ижил гэнэ. Тоглоомыг бүтээгчид тоглоомоосоо маш олон зүйлийг кинонд шигтгэж өгчээ.

12. Билл/Франк хоёрын захидал

The Last of Us тоглоом дээр Франк өөрийгөө хөнөөдөг бөгөөд тоглоом тоглогчид түүний дүрийг харж чадаагүй байдаг. Харин цуврал дээр үүнийг өөрчилж, тэр ч байтугай тэдний хайр сэтгэлийн холбоо, түүхийг харуулдаг билээ.

13. Ижил хувцас

Цуврал дээр жүжигчид маань тоглоом дээр гардаг дүрүүдийнхээ дагуу хувцаслан цааш замдаа гардаг.

Episode 4

14. No Pun Intended: Vol. Too

Тоглоом дээр гардаг энэхүү онигооны номыг кинон дээр оруулж ирсэн нь үнэхээр зөв сонголт болсон билээ. Энэхүү номыг анх Райли Эллид өгсөн байдаг.

15. Arby's

Энэ бол цувралын гуравдугаар ангийг эргэн дурссан хэсэг гэж хэлж болно. Анх Франк Биллийн ухсан нүхэнд унасан байх үед Билл түүнд үнэгүй хоол санал болгох боломжгүй гээд "Энэ Arby's биш шүү" хэмээн хэлдэг. Arby's гэх хоолны газрын хаяг дөрөвдүгээр анги дээр гардаг байна.

16. Hank Williams

Хамтдаа Канзас хот руу явж байхдаа машин дотор тэд Ханк Уильямсын кассет сонсдог. Тоглоом дээр яг ийм хэсэг байдаг ба "I'll Never Get Out of This World Alive" дууг нь сонсдог билээ. Харин кинон дээр тэд "Alone and Forsaken" дууг нь сонсож буйгаар гардаг байна.

17. Том хүний сэтгүүл

"Bearskin" гэх том хүний сэтгүүл тоглоом дээр бас цувралд ч гардаг.

18. Катлин

Жүжигчин Мелани Лински цувралд Катлины дүрээр гардаг. Канзас хотод бослогыг удирдсан хүний дүүгийн дүрд тэрээр тоглодог. Түүний дүр тоглоом дээр байдаггүй бөгөөд цувралд зориулан оруулсан байна.

19. Перри

Катлины баруун гар, үнэнч туслахын дүр болох Перрид жүжигчин Жеффри Пирс тоглодог. Тэрээр "The Last of Us" тоглоом дээр Жоэлын дүү болох Томмигийн дүрд дуу оруулсан жүжигчин юм.

Episode 5

20. Savage Starlight

Сэм болон Хэнри гэх дүрүүд шинээр гарч ирснээр Жоэл болон Элли нартай хамт явж эхэлдэг. Харин энэ бол Элли болон Сэм нарын дуртай комик билээ. 

21. Ish

Энэ анги дээр хотоос гарахаар явах үедээ тэд газар доорх хонгил руу орж, тэр үедээ хүмүүсийн хоргодож байсан газрыг олж ирдэг. Тэнд хүүхдүүдийн гараар зурсан зураг байх бөгөөд "Дэнни, Иш хоёр. Бидний хамгаалагчид" гэх тайлбайртай байдаг. Тэнд өмнө нь байсан хүмүүсийн тухай цуврал дээр ийнхүү харуулсан аж. Харамсалтай нь тэр газар удаан хугацаанд аюулгүй байж чадаагүйг бид энэ хэсгээс харж болно.

22. Машин дотор байхад дайрдаг кликер

Жижигхэн охин кликер болоод хувирчихсан, Эллиг машинд байх үед дайрдаг хэсэг байдаг даа? Тэр охины өмссөн цамц нь "Blue's Clues" гэх бичигтэй байдаг. Энэ бол Элли Жоэл нарын очсон газар доорх өдөр өнжүүлэх газрын хүүхэд байсныг нь харуулж буй хэрэг. 

Episode 6

23. Jackson

Энэхүү газрыг тоглоом дээрхтэй төстэй байдлаар хийсэн. Мөн хүмүүс гадаах талбай, театр, кафе зэрэг газруудыг харах боломжтой болсон юм. Тоглоом дээр бол энд Элли , Дина нар анх удаа хамтдаа бүжиглэдэг байна.

24. Энэ Дина мөн үү?

Жоэл Эллиг дагуулан дүү болох Томми дээрээ ирэхэд тэнд нэгэн шинэ дүртэй танилцдаг. Цуврал дээр Элли хоол идэн сууж байтал түүнийг хэн нэгэн ширтэж буйг тэр анзаардаг. "Яасан?" гэж асуухад нь охин тэр даруй зугтаад яваад өгдөг. Тэгэхээр бид хоёрдугаар цувралд харах Динаг хэсэгхэн хараад өнгөрсөн нь энэ биз ээ. Учир нь тэр тоглоомын дүртэйгээ үнэхээр адилхан харагдаж байсан юм.

25. Шиммер

Томмигийн эхнэр Мариа Эллид ойр орчмыг танилцуулах үеэр Элли нэгэн унагатай танилцдаг. Энэ нь The Last of Us - Part II тоглоом дээр Эллигийн унадаг морь аж.

26. Адилхан цамц

Энэхүү цувралд тоглоомоос хамгийн сайн уусган авч ашиглаж чадсан зүйлсийн нэг нь хувцас билээ. Энэхүү анги дээр Мариа Эллид цамц өгдөг бөгөөд тэр нь тоглоомтой ижилхэн загвартай байгааг та харж болно.

Episode 7

27. Naughty Dog

Тоглоомыг хийсэн Naughty Dog компанийн лого энэ анги дээр харагддаг гэнэ. Ахмад Квон Эллиг оффистоо дуудан ярилцаж байгаад түүнд хоёр сонголт байгаа тухай ярьдаг хэсэг дээр түлхүүрээ ширээн дээр тавихад нохойны мөртэй байдаг байна.

28. Ханын чимэглэл

ФЕДРА-гийн академи дахь Эллигийн өрөөний ханан дээрээс та олон зүйлийг харж болно. Үлэг гүрвэл, сансрын нисэгч, сансар огторгуйтай холбоотой зүйлс гэх мэт. Музейд явж байхдаа Элли үлэг гүрвэлийн ясыг сонирхон харж байсан нь, сансрын нисэгч болох хүсэлтэй байсан тухай ярьж байсан нь гээд бүгд холбоотой болж таарна. Мөн жижигхэн анаашны дүрс байх бөгөөд бусад анаашны чихмэлтэй холбогдож байгаа юм. Мөн Mortal Kombat-ийн постерыг ч та олж харж болно. 

29. Macho Nacho

Райли Эллиг дэлгүүрт дагуулан очихдоо мексик хоолны лангуун дээр дагуулж очдог. Энэ нь Naughty Dog-ийн Uncharted 4: A Thief’s End тоглоом дээр мөн гардаг байна.

Episode 8

30. Анхны Жоэл

Жүжигчин Трой Бэйкер энэхүү анги дээр Жэймсийн дүрээр гардаг. Тэрээр The Last of Us тоглоомын Жоэлийн дүрд дуу оруулж, дүрийг нь бүтээсэн жүжигчин юм. BAFTA Game Award-аас энэхүү дүрээрээ хоёр шагнал хүртсэн байдаг.

31. Дэвид

Кино бүтээгчид түүний дүрийг кинон дээр илүү хэрцгий харуулжээ. Тоглоом дээр тэрээр нэгэн бүлэг хүмүүсийн удирдагч гэж харуулдаг бөгөөд цуврал дээр харин номлогч, шашны өнгө аяс нэмсэн байдаг. Мөн амиа алдсан гишүүнийхээ махаар эхнэр болон охиныг нь хооллож буйгаар гардаг. Түүгээр ч зогсохгүй... Цуврал дээр энэ дүрийг үнэхээр аймшигтайгаар харуулсан гайхалтай зохицсон байна.

32. Каннибализм

Энэ анги дээр тоглоомоос үлдсэн ижил зүйл нь каннибализм юм. Эллиг торон хорьсныхоо дараа Дэвид амьд үлдэхийн тулд хүний махаар хооллох нь яагаад зайлшгүй шаардлагатай тухай ярьж эхэлдэг. 

33. Baby girl

Жоэл эхний анги дээр шархадсан охиноо "Baby girl" хэмээн дуудаж буй хэсэг гардаг. Харин энэхүү анги дээр тэр Эллиг олоод яг ийн хэлдэг нь үзэгчдийн сэтгэлийг хамгийн ихээр хөдөлгөсөн билээ.

Episode 9

34. Элли

Энэхүү ангийн эхлэл дээр гардаг Эллигийн ээжийн дүрийг бүтээсэн Эшли Жонсон нь The Last of Us тоглоомын Эллигийн дүрийг бүтээсэн жүжигчин юм. Тэрээр Эллигийн ээжийн дүрийг бүтээсэн нь үнэхээр гайхалтай сонголт болсон билээ. 

35. Фэрмийн байшин

Эллигийн ээж Анна зугтаж ирээд төрдөг энэхүү байшин нь тоглоом дээр Эллигийн амьдарч буйг харуулсан хэсгүүд дээр гарч байсан билээ.

36. Анааш

Анааш хэлбэртэй чихмэл, мөн зураг гээд энэхүү цуврал дээр анааштай холбоотой олон зүйл гарсан билээ. Харин ийнхүү амьдаар харж буй хэсэг нь тоглоом дээр тэдний хамтдаа мэдэрсэн сүүлийн сайхан мөч байсан хэмээн гардаг тул маш чухал сцен болж чадсан юм. 

37. Гитар

Хамтдаа замаар алхах үедээ Жоэл Эллигээс гитар тоглож сурмаар байгаа эсэхийг асуудаг. Тоглоом дээр тэд үнэхээр гитар тоглож, Жоэл түүнд хэрхэн тоглохыг зааж өгч байгаа хэсэг гардаг. Жоэл Pearl Jam хамтлагийн Future Days дууг дуулдаг бол, Элли дараа нь A-ha-ийн “Take On Me” тоглодог байна.

38. Бас нэгэн нууцлаг жүжигчин

Жүжигчин Лаура Бэйли нь тоглоом дээр Эббигийн дүрийг бүтээдэг бөгөөд цувралын сүүлийн анги дээр сувилагчийн дүрээр гарч ирсэн байна. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
15 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Amélie” ба хувь тавилан
2
21 цагийн өмнө
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
3
22 цагийн өмнө
Хүнд өвчтэй Ален Делоны зургийг охин нь сүлжээнд тавьжээ
санал болгох
1
20 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2023.03.14 103.161.242.126

Spoiler alert Joel үхнэ

0 Хариулах


Зочин 2023.03.14 124.158.64.30

Ellie dina 2iig harna gehees baij ydaj bnaaa haha daan ch haa bsn 2025onoos daraagin season zurag avalt ni ehleh ym bnle

0 Хариулах