UBLife Logo
Newsfeed

СУИС-ийн оюутнууд ширээгээ урлагийн бүтээл болгожээ

СУИС-ийн оюутнууд ширээгээ урлагийн бүтээл болгожээ

СУИС-Радио, Телевиз, Медиа Урлагийн Сургуулийн Медиа анимейшн тэнхимээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Миний ширээ миний орон зай” бүтээлч өдөрлөг 2023 оны 03 сарын 11-нд амжилтай болж өнгөрлөө. 


Уг нээлттэй өдөрлөгийн хүрээнд Медиа анимейшн тэнхимийн График дизайн (Медиа анимейшн) хөтөлбөрөөр суралцаж буй нэгээс дөрөвдүгээр курсийн оюутнууд өөрсдийн уран сэтгэмж бүтээлч хандлагаараа сургуулийнхаа лекцийн танхимын ширээнүүд дээр зураг зурж сургуульдаа шинэлэг өнгө аяс нэмж бусдад эерэг хандлагыг түгээсэн билээ.

Тус арга хэмжээ нь анх 2020 онд онд зохиогдож тухайн үед нийгмийг бухимдуулж байсан цар тахлын хүнд хэцүү цагт хүмүүст эерэг нөлөөллийг үзүүлж ихээхэн магтаал сайшаалыг хүртэж байсан билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
19
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.