UBLife Logo
Спорт

Франкфуртын ултра нар үймээн дэгдээж, Неаполь хотын төвийг дайны бүс мэт болгожээ

Франкфуртын ултра нар үймээн дэгдээж, Неаполь хотын төвийг дайны бүс мэт болгожээ

Италийн Наполи клуб өнгөрсөн шөнө түүхэндээ анх удаа Аваргуудын лигийн шөвгийн наймд шалгарлаа. Эйнтрахт Франкфурттай хийсэн хариу тоглолтын өмнө Неаполь хотын гудамжинд Германы ултра нар үймээн дэгдээж, цагдаа нар руу нүүлгэн, гал тавьжээ. Улмаар гудамжинд машинууд шатаасан байна.

Football Italia агентлагийн мэдээлснээр Франкфуртын 400 орчим дэмжигч Аваргуудын лигийн тоглолтын үеэр Неаполь хот руу аялсан ажээ.

Германд явагдсан эхний тоглолтын үеэр хүчирхийллийн хэрэг гарсан тухай мэдээлсний дараа Италийн эрх баригчид Диего Армандо Марадона цэнгэлдэх хүрээлэнд болох хариу тоглолтын тасалбарыг Франкфуртын дэмжигчдэд худалдахыг хориглосон юм. Үүнд уурссан Эйнтрахт Франкфуртын ултра нар тоглолтын өмнө Неаполь хотын гудманд эмх замбараагүй байдал үүсгэн, цагдаа нартай мөргөлджээ.

Аваргуудын лигийн шөвгийн наймд Италиас Интер, АС Милан, Наполи клубууд шалгарсан нь Сери А-гийн гурван баг энэ шатанд шалгарсан 2006 оноос хойших анхны тохиолдол юм. Наполи энэ улирлын Серие А лигийг 18 онооны зөрүүгээр тэргүүлж байна. Тэд энэ улирлын Аваргуудын лигт одоогоор 25 гоолыг оруулаад буй нь бүх багуудыг тэргүүлэх үзүүлэлт юм. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
1
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.