Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Яах гээд байгаа нь мэдэгдэхгүй хаврын цагт арьсаа аятайхан байлгах 7 арга


Өглөө түрхсэн тос өдөртөө хуурайшуулаад, арьс өнгөө алдаж тослогтоод "нэг л биш" байна уу? Дээрээс нь сэтгэл санаа галзуу хулгана шиг дээш доош эргэлдэж, байдлыг бүр ч хүндрүүлж байна уу? Тэгвэл дараах зөвлөгөөнүүдийг хэрэгжүүлээд үзээрэй. Цаг агаар ямар ч байсан өөртөө итгэлтэй алхана шүү!

1. Гүн цэвэрлэгээ тогтмол хийх 

Хаврын улиралд нарны хэт ягаан туяа ихэсдэг тул арьсны тослог нэмэгддэг. Тиймээс энгийн үеэс илүү гүн цэвэрлэгээг тогтмол хийх хэрэгтэй. Илүү хүчтэй, хөнгөн бүтэцтэй угаагч, цэвэрлэгч хэрэглэх нь арьсыг амраах, эрдэс бодисоор хангах болно. Ингэхдээ өөрийн арьсанд тохирсон чанартай бүтээгдэхүүн сонгоорой. Шаардлагатай бол өмнө нь хэрэглэдэг бүтээгдэхүүнээ өөрчилж ч болох юм. 

2. Хөөсөн цэвэрлэгч хэрэглэх 

Хаврын улиралд шороо шуурч, тоосжилт нэмэгддэг. Тиймээс будгаа арилгасны дараа хөөсөн цэвэрлэгээгээр жижиг бохирдол, нарийн тоос шороог арилгаж байгаарай. 

3. Гуужуулагчтай “нөхөрлөх”

Арьсыг долоо хоногт 2-3 удаа гуужуулах нь хаврын улиралд нэн тустай. Үхэжсэн арьсыг унагаах, эрүүл арьсыг гаргаж ирэх гээд сайрталт, хуурайшилтыг үгүй хийх болно. Хамгийн чухал нь гуужуулагчийг хүчтэй үрж хэрэглэлгүй, арьсыг гуужуулсны дараа сайтар чийгшүүлж, тос түрхэж байх хэрэгтэй. 

4. Нарны тос түрхэх

Нарнаас арьсаа хамгаалахын тулд жилийн дөрвөн улиралд тохирох нарны тосыг хэрэглэж байгаарай. SPF 15 гэсэн бичигтэй тос 225 минут, SPF 30 нь 450 минутын турш нарны хэт ягаан туяанаас арьсыг хамгаалах шидтэй. 

5. Праймер хэрэглэх

Хаврын тоос шороо ихтэй үед нүүрний крем, энгэсэг тостой хамт нүүрэнд шингэх аюултай. Тиймээс праймер буюу нүүрний суурийг түрхэж арьсаа хамгаалахын зэрэгцээ, будалтаа удаан тогтоогоорой.

6. Гоо сайхны бүтээгдэхүүнээ шинэчлэх

Хаврыг угтан өөртөө шинэчлэл хийгээрэй. Гоо сайхны бүтээгдэхүүнүүдээ гаргаад эхнээс нь хугацаа нь дууссан, муудсан бүтээгдэхүүнүүдийг ялгаж хаяарай. Сормуусны будгийг 4 сар, нүдний тень, хүрээлэгч, контурыг 1 жил, пудрийг 10 сар, тослог кремийг 13 сар л хэрэглэх заалттай байдаг. 

7. Илүү их ус уух

Дулааны улиралд хүний бие нозоорох, ядрах хандлагатай байдаг тул цэвэр буцалсан ус ууж биеэ эрүүлжүүлж, цэвэрлээрэй. Энгийн үед уудаг усаа хэдхэн аягаар нэмэгдүүлэхэд л хангалттай. 

Хамгийн их уншилттай
1
2023.02.20
Аав ба битүүн
2
2023.03.04
QUIZ: Зөвхөн монгол киноны хорхойтон л хариулж чадах 15 асуулт
3
2023.02.27
IELTS, TOEFL шалгалтын бэрхшээл бүрт туслах 20 TED илтгэл
холбоотой мэдээ
1
10 цагийн өмнө
Ахлах ангийнхны дунд “Teen Шийдэл 2023” бичил төслийн уралдааныг зарлалаа
2
11 цагийн өмнө
Улс орнуудын хамгийн хайртай "Ghibli" кинонуудыг жагсаажээ
3
13 цагийн өмнө
Гүн ухаантны амьдралаас сэдэвлэсэн 10 кино + Шууд үзэх
санал болгох
1
10 цагийн өмнө
Ахлах ангийнхны дунд “Teen Шийдэл 2023” бичил төслийн уралдааныг зарлалаа
2
11 цагийн өмнө
Улс орнуудын хамгийн хайртай "Ghibli" кинонуудыг жагсаажээ
3
14 цагийн өмнө
Өдрийн хоолны цагаар тааралддаг 8 төрлийн хүн + НУУЦ АРГА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.