Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Бешикташ клубийн дасгалжуулагч Сенол Гүнес "Тоттенхэм"-д гялалзаж асан Деле Аллиг багаасаа хөөв


Туркийн Бешикташ багийн ахлах дасгалжуулагч Сенол Гүнес Английн "Тоттенхэм" клубт гялалзаж асан Деле Аллиг үндсэн багаасаа хөөж, улирлын үлдсэн хугацаанд түүнийг ямар нэгэн тоглолтод оруулцуулах бодолгүй байгаагаа мэдэгдэв. Аллигийн зээллэгийн хугацаа нь дуусч, Эвертон руу буцах хүртлээ тоглолтыг зөвхөн талбайн гаднаас үзэх болно гэж Сенол Гүнес хэлжээ.

Тоттенхэмд өнгөрүүлсэн сүүлийн улиралдаа дасгалжуулагч Антонио Контегийн сэлгээний тоглогч болоод байсан Алли 2022 оны 1-р сарын 31-нд Эвертонд үнэ төлбөргүй нэгдсэн бөгөөд гагцхүү тодорхой гүйцэтгэлийн шалгуурыг хангасан тохиолдолд 40 сая фаундын үнэд хүртлээ өсөх боломжтой байв. Тухайлбал, эхний 10 сая фаундыг Эвертоны төлөө 20 тоглолтод оролцсоны хойно төлөх гэх мэтээр. Ийнхүү тэрээр Эвертонтой хоёр жил хагасын гэрээг үзэглэжээ. Гэлээ ч Алли 2021-22 оны улиралд 11 тоглолтонд оролцож, ердөө ганцхан удаа гарааны бүрэлдэхүүнд багтан, дараагийн улиралд хоёр тоглолтод оролцсноор Эвертон клубт ямар ч нөлөөг үзүүлж чадаагүй юм. Тэрээр эдгээр 13 тоглолтод ямар нэгэн гоол оруулж, гоолын дамжуулалт бүртгүүлсэнгүй.

2022 оны 8-р сарын 25-нд Аллиг Туркийн Бешикташ баг руу 2022-23 оны улирлын үлдсэн хугацаанд 8 сая фаундаар худалдан авч болох нөхцөл бүхий зээллэгээр шилжүүлсэн юм. Тэрээр Туркэд очоод хоёр дахь тоглолтодоо жил гаруй хүлээсэн гоолоо оруулав. Алли энд ирээд Супер лигийн 13 тоглолтод ердөө хоёр гоолыг оруулжээ. Шенол Гүнеш 10-р сарын 28-нд тус клубийн ахлах дасгалжуулагчаар томилогдохдоо Алли "багт үзүүлэх нөлөөллийн хувьд хүлээлтээс доогуур байна" гэж мэдэгдэж байлаа.

Деле ердөө таван жилийн өмнө ДАШТ-д өрсөлдсөн Английн шигшээ багийн бүрэлдэхүүнд тоглож байсан бөгөөд түүний урьд Премьер лигийн оны шилдэг залуу тоглогчоор хоёр удаа тодорч байв. Гэлээ ч сүүлийн жилүүдэд түүний нөхцөл байдал эрс муудаж, 2019 оноос хойших хугацаанд Английн шигшээд дуудагдаж чадаагүй байна. Тэр уг нь шигшээ багийнхаа төлөө 37 тоглолтод оролцсон билээ.

Хамгийн их уншилттай
1
2023.02.20
Аав ба битүүн
2
2023.03.04
QUIZ: Зөвхөн монгол киноны хорхойтон л хариулж чадах 15 асуулт
3
2023.02.27
IELTS, TOEFL шалгалтын бэрхшээл бүрт туслах 20 TED илтгэл
холбоотой мэдээ
1
4 өдрийн өмнө
Ким Кардашиан Эмиратад ирж Арсеналыг дэмжсэн ч, баг нь Европа лигээс мултарлаа
2
2023.03.16
Иван Тониг цахимд арьс өнгөөр ​​ялгаварласан этгээдийн цэнгэлдэхэд орох эрхийг 3 жилээр...
3
2023.03.16
Франкфуртын ултра нар үймээн дэгдээж, Неаполь хотын төвийг дайны бүс мэт болгожээ
санал болгох
1
11 цагийн өмнө
Ахлах ангийнхны дунд “Teen Шийдэл 2023” бичил төслийн уралдааныг зарлалаа
2
11 цагийн өмнө
Улс орнуудын хамгийн хайртай "Ghibli" кинонуудыг жагсаажээ
3
15 цагийн өмнө
Өдрийн хоолны цагаар тааралддаг 8 төрлийн хүн + НУУЦ АРГА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.